
Дэлхийн ур чадварын 44 дэх тэмцээн энэ сарын 14-18-нд Арабын нэгдсэн Эмират Улсын Абу Даби хотноо зохион байгуулагдсан билээ. Энэхүү тэмцээнд нийт 77 гишүүн орны 1300 оролцогч, 51 төрлөөр өрсөлдсөн байна. Харин тус тэмцээнд манай улс мужаан, гагнуур, өрөг угсралт, цахилгаан, сантехник, тогооч гэсэн зургаан мэргэжлээр өрсөлдсөн юм. Гагнуурын төрөлд оролцсон Ж.Жанлав-Ойдов дөрөв хоногийн хугацаанд дөрвөн даалгавар гүйцэтгэсэн бөгөөд 700 оноогоор шагналт байрт шалгарчээ. Гагнуурын энэ төрөлд алт авсан орны оролцогч 737 оноо авсан аж.
Ж.Жанлав-Ойдов гагнуурын төрөлд шагналт байрт шалгарчээ | ||
Үзсэн: 1156 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.