
“Залуу үе” шатрын аварга шалгаруулах анхны тэмцээн өчигдөр амжилттай болж өндөрлөлөө.
Оюуны спортыг түгээн дэлгэрүүлэх, залуу шатарчдын ур чадварыг дээшлүүлэх зорилготой тус тэмцээнийг шатрын спортыг дэмжигч, хуульч Д.Орхонтуул санаачлан, Монголын шатрын холбоо, Сүхбаатар дүүргийн ИТХ, Сүхбаатар дүүргийн Залуучуудын холбоо хамтран зохион байгуулсан юм.
Cүхбаатар дүүргийн ИТХ-ын дарга Э.Ганбатын нэрэмжит болгон зохион байгуулсан энэхүү тэмцээний ивээн тэтгэгчээр BDA академи ажиллажээ.
Тус тэмцээнд Сүхбаатар дүүргийн хороо бүрээс шалгарсан 30 шилдэг шатарчин өрсөлдсөнөөс тэргүүн байрыг А.Ананд, удаах байрыг Ц.Төгөлдөр, гутгаар байрыг Г.Буянбат, дэд байрыг Г.Алтанзул, Б.Батцэцэг нар эзэлсэн юм.
“Залуу үе” шатрын аварга шалгаруулах тэмцээний аваргууд тодорлоо | ||
Үзсэн: 1125 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.