Шууд Chart

“Баасан гараг” нэвтрүүлэгт дуучин Г.Ариунбаатар, мисс А.Баярцэцэг нар оролцоно

2017-10-23 16:06:21

МҮОНРТ-ийн уран бүтээлчдийн бэлтгэн явуулдаг “Баасан гараг” цэнгээнт нэвтрүүлгийн шинэ дугаарт “Чингис хаан” одонт, Монгол Улсын гавьяат жүжигчин Г.Ариунбаатар, “Дэлхийн мисс”-ийн шилдэг оролцогч, жүжигчин А.Баярцэцэг нар оролцох гэж байна.

Чөлөөт ярилцлага, хөгжилтэй даалгавар гүйцэтгэх тэднээс уншигч та хүссэн асуултаа фэйсбүүкийн https://www.facebook.com/mnbtsengeent/ хаягаар ирүүлж болно. Мөн хайртай уран бүтээлчиддээ зориулж бүтээлч зурагт хуудас бидэнд илгээх боломжтой. Бүтээлч зурагт хуудас сэдэв хамаарахгүй, мөн зурагт хуудсыг ямар ч төрлийн материалаар чөлөөтэй сэтгэж хийж болно.

Шууд нэвтрүүлгийн үеэр ялагч тодрох юм. Та бүтээлээ илгээгээрэй. Бүтээлийг энэ баасан гарагийн 18:00 цаг хүртэл МҮОНРТ-ийн байранд хүлээн авч байна.  Холбогдох утас: 8009-0228, 8805-6650.

Сонирхуулахад ялагчийг  нэвтрүүлэгийн үеэр шууд тодруулна.

Бүтээлд тавигдах шаардлага:

  • А4 хэмжээнээс дээш
  • Дүрс, бичвэр гаргацтай
  • Бүтээлч сэтгэлгээгээр ямар ч материал, шрифтээр бичиж, зурж, хэвлэж болно.
Нийтэлсэн: У.Баярсайхан

“Баасан гараг” нэвтрүүлэгт дуучин Г.Ариунбаатар, мисс А.Баярцэцэг нар оролцоно   
Үзсэн: 5408 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй