Шууд Chart

42 км-ийн дугуйн аялал зохион байгуулагджээ

2017-10-24 09:25:53

Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт тусгагдсаны дагуу нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар болон “Merida Ulaanbaatar” унадаг дугуйн клуб хамтран 42 км-ийн дугуйн аялал зохион байгууллаа.

Дугуйчид “Дүнжингарав” худалдааны төвөөс Баянзүрхийн товчоон дээр очиж, Богдхан уулын хойд энгэр дагасан шороон замаар Хөлийн голын хөндий өгсөж, Бумбатын амнаас “Скай Резорт” цанын бааз хүрч, цааш Маршалын гүүр хүртэл явж аяллаа өндөрлөв.

Цаашид тэд залуучуудыг дугуйн спортоор хичээллэх, эрүүл зөв амьдралын хэвшилд уриалах зорилгоор дугуйн аяллыг тогтмол зохион байгуулж, залуучуудын хамрах хүрээг өргөжүүлнэ гэв.

Нийтэлсэн: У.Баярсайхан

42 км-ийн дугуйн аялал зохион байгуулагджээ  
Үзсэн: 959 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй