
Өсвөр, залуучуудын даамын дэлхийн аварга шалгаруулах "Нэг бүс-нэг зам" тэмцээн ирэх сарын 9-14-нд болох бөгөөд үүнд ОУИМ Г.Ганжаргал ахлагчтай, 40 орчим хүний бүрэлдэхүүнтэй баг оролцоно.
Уг тэмцээн БНХАУ-ын Жиангин хотод зохиогдох бөгөөд тэмцээнд уригдсан багуудын ирж очих болон тэмцээнтэй холбоотой бүх зардлыг Хятадын даамын холбооноос гаргах аж.
Тэмцээнд оролцох Монголын шигшээ багийн бүрэлдэхүүнд энэ оны улсын аваргууд болох ОУИМ Ганбаатарын Ганжаргал, СМ Ерөөлжавын Ариунзаяа, U10 насны ангилалд Бүрнээбаатарын Баасанбар, Норовсүрэнгийн Лхагвадолгор нар багтаж байна.
"Нэг бүс-Нэг зам" тэмцээнд 40 орчим хүний бүрэлдэхүүнтэй баг оролцоно | ||
Үзсэн: 1002 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.