Шууд Chart

Криштиан Рональду оны шилдгээр шалгарав

2017-10-25 09:21:34

Олон улсын хөлбөмбөгийн холбооны оны шилдгүүдийг шалгаруулах ёслолын арга хэмжээ АНУ-ын нийслэл Лондон хотноо болж, Испанийн “Реал Мадрид” болон Португалийн шигшээ багийн тоглогч Криштиан Рональду оны шилдгээр шалгарав.

Өдгөө 32 настай тэрбээр 2016-2017 оны улиралд “Реал Мадрид”-ын бүрэлдэхүүнд хос цомын эзэн болсон юм. Түүний баг нь Испанийн Ла лиг төдийгүй, Европын хөлбөмбөгийн холбооны хамгийн нэр хүндтэй, чансаа өндөр тэмцээн болох “Аваргуудын лиг”-т аваргалсан билээ.

Харин шилдэг эмэгтэй хөлбөмбөгчийн шагналыг “Барселона” клубын нидерланд тоглогч Лиеке Мартенс хүртсэн байна. Түүнчлэн “Реал”-ын дасгалжуулагч Зинедин Зидан эрэгтэй багийн шилдэг дасгалжуулагчаар, харин эмэгтэйчүүдийн багийн шилдэг дасгалжуулагчаар Нидерландын шигшээгийн Сарина Виегман нэрлэгдэв.

Тухайн жилийн хамгийн уран, хамгийн ганган гоолын эзэнд олгодог Пушкашийн нэрэмжит шагналыг энэ удаад “Арсенал”-ын Оливье Жируд хүртээсэн байна.

ФИФА-гаас энэ жил анх удаа шилдэг хаалгачийг шалгаруулсан бөгөөд анхны шагналын эзнээр Жанлиужи Буфоон шалгарчээ. Дэлхийн аварга, Сери “А” лигийн цомыг 10 удаа хүртсэн Буффон “Аваргуудын лиг”-т 600 минут хаалга хуурай манасан аж.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Криштиан Рональду оны шилдгээр шалгарав   
Үзсэн: 1238 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй