
Өдөр тутмын сонинуудын өнөөдөр буюу энэ сарын 25-ны өдрийн онцлох мэдээллийн тоймыг хүргэе
“ӨДРИЙН СОНИН”
Өдрийн сонины энэ дугаараас “Д.Тогтсүрэн:Төрийн албан хаагчдад 300 мянган төгрөгийн нөхөн олговор олгоно”, “Б.Нямсүрэн:Уул уурхайн бус салбарын аж ахуйн нэгжүүдэд 100 мянган доллар хүртэл санхүүгийн дэмжлэг олгож байна”, “Ж.Батцагаан:Н.Сүрэнжавт нэг л өдөр аюу тохиолдвол яана гэдгийг хэлж, анхааруулж байсан” зэрэг ярилцлагыг уншина уу.
“ӨНӨӨДӨР СОНИН”
Уг сонинд “Шинэ цэвэрлэх байгууламжийг ирэх хавраас барьж эхлэх үүрэг өглөө” , “С.Чулуун: Түүхээ дэлхийд танилцуулах нь “Энэ бол манайх шүү”гэж дархлаажуулж, хамгаалж буй хэрэг”, үйл явдлын мөрөөр явсан “Хавтангийн гулгалт болжээ гэж мэргэжлийн уулчид хэлсэн”, “Их хотын нэгэн жил, их ажлын тойм зураглал” нийтлэл, сурвалжлага, ярилцлага нийтлэгджээ.
“ӨГЛӨӨНИЙ СОНИН”
Энэ сонинд “Монгол хүн бурхан болоочийг тавлан тохуурхдаггүй” нийтлэл, “Юрий Шахмурадов:Японы охидууд тэгээд бас Монгол гэж хүчтэй өрсөлдөгч байна” зэрэг ярилцага багтжээ.
“ҮНДЭСНИЙ ШУУДАН”СОНИН
Дээрх сонинд “Такаоака Масато:Япон улс Монголын эдийн засагт дэмжлэг үзүүлэхийн төлөө хичээн ажиллана”, “Б.Дансал:Ахынхаа үхлийн шалтгааныг тодруулахын тулд Ерөнхийлөгч Х.Баттулгад хандана” зэрэг ярилцлагууд багтсан байна.
“ЗУУНЫ МЭДЭЭ” СОНИН
Тус сонинд “Б.Батбааатар: Анагаахын дөрвөн сургууль хотоос нүүж, барилгаа төрд хандивлана”, “Р.Булгамаа:Шүүх эмнэлгийн дүгнэлтэд эргэлзэж байна” ярилцлага, “Даатгалын компаниуд цагдаагийн тодорхойлолт нэхэхгүй” мэдээ , үйл явдлын мөрөөр явсан Улстөрчдийн “Халаасны”мест ба төрийн албаны мерит зарчим, “150 мянга гару оюутныг хотоос нүүлгэе” нийтлэл багтжээ.
Сонины онцлох мэдээний тойм | ||
Үзсэн: 1603 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.