Шууд Chart

“Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн өмнө” эрдэм шинжилгээний бага хурал боллоо

2017-10-25 12:19:57

“Монгол Улсын үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн өмнө” эрдэм шинжилгээний  бага хурал  өчигдөр “Туушин” зочид буудлын хурлын танхимд боллоо.

Үүнийг МУИС-ийн Улс төр судлалын тэнхим, ХБНГУ-ын “Конрад Аденауэр” сангийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газар хамтран зохион байгуулсан юм.  

Хурлын эхэнд УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан “УИХ-ын ажлын хэсгээс боловсруулсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төсвийн мэдээлэл”-ийг танилцуулав.

Энэхүү эрдэм шинжилгээний хуралд ХНБГУ-ын улс төр судлаач Йонас Урбах “ХНБГУ-ын парламент ёс” сэдвээр илтгэл тавьсан юм.

Эрдэм шинжилгээний хуралд тус сэдвүүдийн эерэг болон сөрөг талын хүрээнд  “Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрх” сэдвээр Хууль зүйн дэд асан Х.Тэмүүжин, МУИС-ын дэд профессор О.Мөнхсайхан нар, “Орон нутагт илүү эрх мэдлийг өгөх нь”сэдвээр эдийн засагч С.Дэмбэрэл, орон нутаг судлаач Б.Баттүвшин, “Засгийн газрын тогтвортой байдлыг хангах нь-Конструктив механизм Монголд тохиромжтой эсэхийн асуудал”-аар үндсэн хууль судлаач О.Машбат, МУИС-ын улс төр судлалын тэнхимийн багш Д.Бадамдаш нар оролцож хэлэлцүүлэг өрнүүллээ.

Мөн хуралд оролцогчид  Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн өмнө төслийн талаар үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, санал хүсэлт тавьсан юм.

Тэд хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэснийхээ эв нэгдэл, түүх, соёл уламжлалаа тэргүүнээ дээдлэж, нандигнах, Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрхийг хасах, Засгийн газарт чиглэл өгөх эрхийг хязгаарлах, Засгийн газарт чиглэл өгсөн зарлиг гаргах эрхийг хасах, Улсын Их Хурал, Засгийн газрын эрх мэдлийн хяналт-тэнцлийг хангах зэргийг дэмжиж байв.

Нийтэлсэн: Г.Норхилмаа

“Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн өмнө” эрдэм шинжилгээний бага хурал боллоо  
Үзсэн: 1524 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй