Шууд Chart

“Сайн дурын даатгал”-д даатгуулагчид одоогоор 160 орчим мянгад хүрч, өсчээ

2017-10-25 16:12:19

Сайн  дурын даатгалд даатгалуулагчдын тоо нийслэлийн хэмжээнд өнгөрсөн жил 94 515 байсан бол одоо 160 орчим мянгад хүрээд байна. Энэхүү тоон үзүүлэлт бусад жилүүдээс өндөр дүнтэй гарч байгаа юм. Даатгуулагч иргэдийн ойлголт жил ирэх тусам ахиц дэвшилттэйгээр өсөж байна. Гэвч ач холбогдол, учирч болохуйц эрсдэлээс хамгаалагдах боломж бололцооны талаар бүрэн ойлголттой хүн ховор байдаг аж.

Үүнд хувиараа хөдөлмөр эрхлэгч, малчин, газар тариалан эрхлэгч, бичил уурхай эрхлэгч, чөлөөт уран бүтээлч, тодорхой хөдөлмөр эрхлээгүй иргэн, гадаадад ажиллаж амьдарч буй иргэн, оюутан суралцагсад нарын зэрэг хүн хамрагдаж болно.

Тэд эрүүл мэнд, нийгмийн даатгалын байгууллага (байцаагч)-тай байгуулсан гэрээгээр тохирсон хугацаанд өөрийн мэдүүлсэн хөдөлмөрийн хөлс, орлогоосоо дараах хувь, хэмжээгээр тооцон шимтгэлээ төлнө.

Үүнд тэтгэврийн даатгалд 10, тэтгэмжийн даатгалд нэг, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалд мөн нэг буюу 12 хувиар шимтгэл төлдөг аж.

Иргэн та хэрвээ дээрх даатгалд хамрагдсанаар тэтгэврийн даатгалын сангаас өндөр насны, тахир дутуугийн, тэжээгчээ алдсаны тэтгэмж авах боломжтой. Харин тэтгэмжийн даатгалын сангаас хөдөлмөрийн чадвар тур алдсаны, жирэмсний болон амаржсаны, оршуулгын тэтгэмж авна.

Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас тахир дутуугийн, тэжээгчээ алдсаны, хөдөлмөрийн чадвар алдсаны шимтгэл, хөдөлмөрийн чадварыг нөхөн сэргээхтэй холбогдсон төлбөр, тэтгэврийн даатгалын шимтгэл, рашаан болон мэргэжлээс  шалтгаалсан өвчтөний сувилалд ирэх, очих унааны зардал, мэргэжлээс шалтгаалсан өвчтөний сувиллын тусламж, үйлчилгээний зардал авдаг юм.

Нийтэлсэн: Г.Норхилмаа

“Сайн дурын даатгал”-д даатгуулагчид одоогоор 160 орчим мянгад хүрч, өсчээ  
Үзсэн: 1638 Mongolian National Broadcaster  

Бидэнтэй нэгдээрэй