Мэдээ

Чөлөөт цаг

Спорт

Бусад

МҮОНРТ

Шууд Chart

Сонины онцлох мэдээний тойм

2017-10-26 10:06:20
Error loading player: No playable sources found

Өдөр тутмын зарим сонинд өнөөдөр буюу аравдугаар сарын 26-нд нийтлэгдсэн зарим онцлог мэдээлэлийг уншигч танаа хүргэе.

"ӨНӨӨДӨР" СОНИН

Тус сонины өнөөдрийн дугаарт “Сурагчийн ном “нүдний гэм” болох цагаар”, “Засгийн газар хавтгайрсан халамжийг амилуулав”, “Эмээ, өвөө нарын эрин үед бэлэн үү”, “Дөрвөн жил царцсан барилгыг ашиглалтад орууллаа”, “Шавилхан биетэй, шаггүй дугуйчинд ирээдүй бий”, “Шугам зургийн Нямжав” зэрэг мэдээлэл нийтлэгджээ.

“ӨДРИЙН СОНИН”

Уг сонины энэ өдрийн дугаарт “Амьд гарсан 10 иргэн ангалын ирмэг дээр босоогоороо үүр цайлгажээ”, “Ц.Шаравдорж: О.Баасанхүү улс төрийн алуурчин болчихож, сэтгэц нь эрүүл юм уу”, “Туг болсон андууд”, “Ц.Лхамсүрэн: Аав минь толгойдоо хүнд шархдаад Байтаг-Богдоос хүргэгдэж ирсэн”, “Т.Алтагцаг: Нэг цаг билльярд тоглоход гурван километр гүйсэнтэй тэнцэнэ” зэрэг сурвалжлага, нийтлэл, ярилцлага багтсан байна.

"ҮНДЭСНИЙ ШУУДАН" СОНИН

"Үндэсний шуудан" сонины өнөөдрийн дугаараас “Алтаар эдийн засгаа тэтгэдэг Монгол Улс хулгайгаар хил давуулж буй алтаа илрүүлэх рентгенгүй байж болох уу”, “М.Билэгт: 300 мянган төгрөгийг гурван сая иргэндээ өг”, “70 жилийн дараах эргэн ирэлт”, “Урлан бүтээх төвийн уран гартнууд” гэх мэт ярилцлага, сурвалжлагыг уншаарай.

"ЗУУНЫ МЭДЭЭ" СОНИН

Тус сонины өнөөдрийн дугаарт “Цагаан хадны бужигнаан”, “Х.Болорчулуун: Оффшорын сэжүүр Оюутолгойн гэрээг хийсэн хүмүүс гарна”, “Хайрст үлд дархлаа сулрах, стресст орохыг андахгүй”, “Төрийн сонгууль будилаантуулах гэсэн Солонгосын иргэн хэн байв” зэрэг ярилцлага, нийтлэл гарчээ.  

"ӨГЛӨӨНИЙ СОНИН”

Дээрх сонины өнөөдрийн дугаарт “Улс төрийн мөчлөг богиносох хэрээр эрсдлийн магадлал нэмэгдсээр ирэв”, “Борооны дараах мөөг шиг олширсон аяллын клубуудыг хянах цаг болжээ”, “Д.Сарангэрэл: Би эрүүл мэндийн салбарт шинэ хүн биш”, “Францын төрийн тэргүүнүүдийн амрагийн явдал Макроноор дуусгавар болох уу”, “Налайх дүүрэг хүүхдийн эмнэлэгтэй боллоо” гэх мэт мэдээлэл багтсан байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Сонины онцлох мэдээний тойм  
Үзсэн: 1022 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй