Шууд Chart

Өвлийн олимпийн наадмын галыг хүндэтгэлтэйгээр асаалаа

2017-10-26 12:20:57

Грекийн Пелопоннес хойг дээр орших Олимпиа уулын бэлд байрлах Гера бурхны сүмийн туурин дээр 2018 оны өвлийн олимпийн наадмын галыг хүндэтгэлтэйгээр асаах ёслолын үйл ажиллагаа болж өнгөрчээ. 

Грекийн нэрт жүжигчин Катерина Леху энэ үйл ажиллагааны гол дүрд тоглосон бөгөөд бурхдад зориулж мөргөл үйлдээд галт бамбарыг асаасан аж. 

Энэ эртний үйлийг Герег улсад олимпийн наадмыг зохион байгуулж эхэлсэн үеэс хийж ирсэн билээ. энэ сарын 31-ний өдөр олимпийн галыг Өвлийн олимпийн наадмыг зохион байгуулах хорооныхонд хүндэтгэлтэйгээр шилжүүлэн өгөх бөгөөд зүүн тийш 5000 км замыг туулснаар галт бамбар Өмнөд Солонгосын есөн мужаар аялах юм. Өвлийн олимпийн тоглолт БНСУ-ын Пхёнчан хотод 2018 оны хоёрдугаар сарын 9-нд нээлтээ хийх юм.  

 

Нийтэлсэн: У.Баярсайхан

Өвлийн олимпийн наадмын галыг хүндэтгэлтэйгээр асаалаа  
Үзсэн: 956 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй