Шууд Chart

АНУ-ын үндэсний латин бүжгийн аваргаар Монгол хүү тодорчээ

2017-10-26 13:50:13

АНУ-ын үндэсний латин бүжгийн аваргаар 17 настай Монгол хүү Т.Бумчин тодорчээ. Түүний хамтрагч нь ОХУ-ын бүжигчин Мишель Клетс хэмээх бүсгүй аж.

Тэд хоёр жилийн өмнөөс хамтран бүжиглэж эхэлсэн тэднийг Даниэль Гоззи, Сесилиа Жиовачинн хэмээх хоёр алдартай бүжигчин дасгалжуулдаг гэнэ.

Тэд “Empire Dance” тэмцээнд 21-ээс доош насны ангилалд II байр, “International Grand Ball” тэмцээнд латин бүжгийн төрөлд 21-ээс доош насны ангилалд I  байр, “Killick Royale Championship”-д I  байр тус тус эзэлж байжээ.

Энэхүү гайхалтай авьяаслаг хосын талаар “Fusion” сайт видео мэдээллэхдээ “Энэхүү бүжгийн хос тэмцээн бүрт ялахаас гадна соёлын ялгааг үгүй хийж байна” гэсэн байв.

Нийтэлсэн: У.Баярсайхан

АНУ-ын үндэсний латин бүжгийн аваргаар Монгол хүү тодорчээ  
Үзсэн: 1263 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй