Шууд Chart

Австрийн нэрт хөгжмийн зохиолч Антон Брукнерийн VII симфонийг өнөөдөр сонсоно

2017-10-26 14:13:40

Улсын Филармонийн симфони найрал хөгжим Австрийн нэрт хөгжмийн зохиолч Антон Брукнерийн VII симфонийг өнөөдөр үзэгч, сонсогчдод хүргэнэ.

Сонгодог хөгжмийн орон Австрийн хөгжмийн зохиолчдоос В.А.Моцарт, Й.Гайдн, И.Штраусын бүтээлд ойр дөт манай үзэгчдийн хувьд нэр нь төдийлөн танил бус байж мэдэх А.Брукнер симфониудаараа алдартай юм байна. Симфониудыг нь Европт хамгийн их сонсдог аж. 

Түүний бүтээл Монголд анх удаа эгшиглэх гэж буй бөгөөд симфони найрал хөгжим нийт 85 хөгжимчний бүрэлдэхүүнтэй тоглох ажээ. Улсын Филармони гаднаас буюу Консерваториос арав гаруй хөгжимчнөөр хүч нэмж тоглох юм байна.

Тоглолтонд удирдаачаар Б.Батбаатар, хөтлөгч, тайлбарлагчаар Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Буянхишиг ажиллана.

Хөтөлбөрт Антон Брукнэр Симфони No.7, Allegro. Moderato, Adagio. Sehr feierlich und sehr langsam, Scherzo. Sehr schnell, Finale. Bewegt, doch nocht schnell.

Антон Брукнер бол хөгжмийн зохиолч, орган хөгжимчин, хөгжмийн багш юм. 40 хүрсэн хойноо хөгжим идэвхтэй зохиож эхэлсэн бөгөөд хойч үедээ үлдээсэн, удахгүй бидний сонсох VII симфони зэрэг, сонирхолтой үйл явдалтай роман мэт симфониудынхаа заримыг 60 гарсан хойноо бичсэн ажээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Австрийн нэрт хөгжмийн зохиолч Антон Брукнерийн VII симфонийг өнөөдөр сонсоно   
Үзсэн: 1377 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй