
БНСУ-ын Сөүл хотноо энэ сарын 21-нд зохион байгуулагдсан олон улсын математикийн шинжлэх ухаан, бүтээлч сэтгэлгээний олон улсын гуравдугаар тэмцээнээс манай улсын сурагчид гурван мөнгө, нэг хүрэл, нэг тусгай байрын шагнал хүртжээ.
Энэхүү тэмцээнд манай улсаас гадна БНСУ, БНХАУ, Лаос, Швед, Филиппин, АНУ, Киргизстан, Саудын Араб, Хонконг гэсэн 10 улсын 1056 сурагч оролцжээ.
Харин манай улсаас 20 сурагчийн бүрэлдэхүүнтэй 10 баг оролцсон байна.
Тодруулбал тус уралдаан гурван насны ангилалд зохион байгуулагдсан бөгөөд Улаанбаатар бүрэн дунд сургуулийн сурагчид авхаалж самбаагаа сорьсон билээ.
Тэмцээний бага насны ангилалд З.Хан-Уул, Г.Энх-Эрдэнэ нарын баг болон А.Амартүшиг, Ю.Саран нарын баг мөнгө, М.Сэргэлэн, М.Цэлмүүн нарын баг хүрэл медаль хүртсэн бол дунд насны ангилалд Б.Буянтогтох, Г.Учрал нарын баг мөн мөнгөн медаль, ахлах ангийн төрөлд Б.Билгүүн, М.Мөнх-Алдар нарын баг тусгай байрыг эзэлжээ.
Олон улсын математикийн шинжлэх ухааны тэмцээн нь хүүхдүүдийн бүтээлч сэтгэлгээ, төсөөлөн бодох чадварыг сорьж, хөгжүүлэх зорилготой юм.
Өнгөрсөн жил болсон тус тэмцээнд Монголоос 18 сурагч оролцож хоёр медаль, гурван тусгай байрын шагнал хүртсэн билээ.
Уралдаанд оролцсон хүүхдүүд эх орондоо өчигдөр ирлээ.
Монгол сурагчид олон улсын уралдаанаас медаль хүртжээ | ||
Үзсэн: 6279 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.