Шууд Chart

Манай улсын сагсчид ДАШТ-д оролцоно

2017-10-26 17:17:06

Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбоо энэ жил ганзага дүүрэн байна. БНХАУ-ын Шиамень хотод болсон 3x3 сагсан бөмбөгийн дэлхийн оюутны лигт  манай улсын баг алтан медаль хүртсэн.

Энэхүү мэдээ хуучирч амжаагүй байхад Монголын  эрэгтэй  шигшээ баг дахин сайхан мэдээлэл дуулгасан нь 2017 оны зургаадугаар  сард Филиппин Улсын Манила хотод болох Дэлхийн аваргад оролцох 20 улсын нэгээр шалгарч, анх удаагаа оролцох  эрх авсан  онцгой үйл явдал байлаа.  Гудамжинд гурав гурваараа тоглодог хүүхэд залуус мэргэжлийн тамирчид болох боломжтойг манай баг тамирчдын томоохон амжилтуудаас харж болохоор байна.

Тэмцээнд оролцох эрх авсан баг тамирчид энэ амралтын өдрүүдэд болох  3x3 сагсан бөмбөгийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох юм.

Азийн аваргад оролцох багуудын  шилдэг таван тамирчны дунд Монголын тамирчин Э.Дөлгөөн  багтжээ. Гадаадын вэб сайтуудад түүний гарын хурдан шаламгай хөдөлгөөн, үс засалтыг онцлон бичсэн байдаг. 

Азийн аварга шалгаруулах тэмцээнийг Улаанбаатар хотноо зохион байгуулж байгаа нь сагсан бөмбөг сонирхогч олон залууст тухайн тоглолтын торгон агшныг ойроос харах боломжийг олгоно. Энэ удаагийн тэмцээнд Австрали, Шинэ Зеланд  зэрэг орнууд оролцоно.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Манай улсын сагсчид ДАШТ-д оролцоно  
Үзсэн: 2271 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй