
Сүхбаатар дүүргийн нэрэмжит залуучуудын гандболын улсын аварга шалгаруулах тэмцээний нээлтийн ёслолын үйл ажиллагаа өчигдөр “Мон-Алтиус” БТДС-ийн зааланд боллоо. Нээлтийн ёслолд Монголын гандболын холбооны ерөнхийлөгч, гавьяат дасгалжуулагч Д.Жаргалсайхан, Сүхбаатар дүүргийн биеийн тамир, спортын хорооны дарга М.Алтангэрэл, МГХ-ны удирдах зөвлөлийн гишүүн “Холч Жинчин” ХХК-ны ерөнхий захирал Х.Отгон, “Мон-Алтиус” БТДС-ийн захирал М.Өсөхбаяр, МГХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энэбиш нар оролцож баг тамирчдад баяр хүргэлээ.
Монголын гандболын холбоо, СБД-ийн БТСХ энэхүү тэмцээнийг жил бүр хамтран зохион байгуулахаар болсон юм. Нээлтийн үеэр Х.Отгоныг гандболын спортод оруулж байгаа хувь нэмрийг нь өндрөөр үнэлж Монголын үндэсний олимпийн хорооны олимпийн алдар медалиар шагнав. Тамирчин, шүүгчийн тангараг өргөх ёслол болж шүүгчийг төлөөлж Гандболын спортын мастер, улсын шүүгч С.Ригдэндагва, тамирчинг төлөөлж Хонконгийн Олон улсын цомын тэмцээнд амжилттай оролцсон Дархан багийн тамирчин Б.Сувд-эрдэнэ, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын тамирчин Б.Тэмүүжин нар өргөсөн юм. Энэ удаагийн тэмцээнд 16 байгууллагын 350 гаруй тамирчин оролцож буй бөгөөд аваргуудаа маргааш тодруулна.
Залуучуудын гандболын улсын аваргууд маргааш тодорно | ||
Үзсэн: 2039 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.