Шууд Chart

МҮОНРТ-ийн “гэр бүл”-д шагналын хур буулаа

2017-10-27 14:01:49

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын аравдугаар сарын 23-ны өдрийн 38 дугаар зарлигаар МҮОНРТ-ийн хамт олон өнөөдөр төрийн одон медалиар шагнууллаа. Үүнийг Монгол улсад телевизийн салбар үүсч хөгжин, анх эфирээ цацаж эхэлсний 50, Нийслэлийн 378 жилийн ойн өдрийг тохиолдуулан гардуулсан юм.

Шагналыг МҮОНРТ-ийн “Цагаан лавай” студид олгосон бөгөөд МҮОНРТ-ийн ерөнхий захирал Л.Нинжжамц,  уран сайхны удирдагч Ц.Лхагвадаш, Санхүү орлого бүрдүүлэлтийн хэлтсийн дарга Ц.Амарбаясгалан, Техникийн төвийн захирал М.Баярхүү, Захиргаа үйлчилгээний хэлтсийн дарга Т.Батзориг нар баяр хүргэж гардууллаа.  

Шагнал хүртсэн эрхмүүдийг танилцуулбал:   

Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн цолоор:

Б.Ганбаатар - МҮОНРТ-ийн нэвтрүүлэгч

Ч.Баяраа – МҮОНТ-ийн зураглаач

Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор:

Ч.Батцэнгэл – “Монголын мэдээ” сувгийн захирал

Алтан гадас одонгоор:

Р.Гандиймаа – Үндэсний телевизийн захирал

Г.Отгонжаргал – “MNB” спорт төслийн захирал

Д. Бямбацэцэг - Үндэсний телевизийн Нийгэм эдийн засгийн нэвтрүүлгийн албаны редактор

Д.Баярсайхан – “Монголын мэдээ” сувгийн редактор

Т.Эрдэнэчимэг – “Монголын мэдээ” сувгийн ерөнхий продюсер

Г. Сарангэрэл – Санхүү, орлого бүрдүүлэлтийн албаны эдийн засагч

Т.Нарангэрэл – Захиргаа үйлчилгээний хэлтсийн холбооны инженер

С.Зундуйдорж - Захиргаа үйлчилгээний хэлтсийн жолооч

Хөдөлмөрийн хүндэт медалиар:

Г.Агааноров  - Үндэсний телевизийн ерөнхий продюсер

Д.Наранцэцэг – Үндэсний телевизийн редактор

Д.Ганхуяг – Үндэсний телевизийн зураглаач

Д.Болорцэцэг - Үндэсний телевизийн зураглаач

Ш.Батдаваа – Үндэсний телевизийн Хүүхдийн нэвтрүүлгийн албаны найруулагч

У.Нямсүрэн – Үндэсний телевизийн Дуу чимэглэлийн албаны дарга

П.Ганболд – Үндэсний телевизийн Өдрийн хөтөлбөрийн продюсер

Л.Ишдорж – “Монголын мэдээ” сувгийн зураглаач

Д.Ванчинцогзол – “Монголын мэдээ” сувгийн зураглаач

Б.Насанжаргал –Техникийн төвийн Телевизийн техникийн албаны Ерөнхий инженер

Л.Наранцэцэг – Бодлого төлөвлөлт, маркетингийн албаны стратегийн ахлах мэргэжилтэн 

Д.Батжаргал – “Монголын мэдээ” сувгийн ахлах редактор.

 

 

Нийтэлсэн: У.Баярсайхан

МҮОНРТ-ийн “гэр бүл”-д шагналын хур буулаа  
Үзсэн: 3970 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй