
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар зарим хүнд төрийн одон, тэмдэг гардууллаа.
Ерөнхийлөгчийн зарлигаар жүдо бөхийн дэлхийн аварга, олимпийн мөнгөн медальт, дэлхийн аваргын хүрэл медальт, гавьяат тамирчин Доржсүрэнгийн Сумъяад Хөдөлмөрийн баатар цол олгов.
Мөн Монгол Улсын Зууны манлай харцага, үндэсний бөхийн ахмад тамирчин Ч.Өвгөнхүүд Ардын багш, чөлөөт бөхийн дэлхийн аварга, ОУХМ Пүрэвдоржийн Орхон, жүдо бөхийн тамирчин, ДАШТ-ийн хүрэл медальт Г.Одбаяр, Б.Мөнгөнчимэг нарт гавьяат тамирчин, сагсан бөмбөгийн нэрт дасгалжуулагч Б.Дамбад гавьяат дасгалжуулагч, биеийн тамир, спортын газрын спортын анагаах ухааны албаны их эмч П.Бат-Очирт гавьяат эмч цол тус тус хүртээсэн юм.
Спортын салбарынхан энгэрээ мялаалаа | ||
Үзсэн: 871 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.