
Нийслэл хот үүсэн байгуулагдсаны 378 жилийн ойн хүрээнд зохион байгуулсан нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдын нэрэмжит нийслэлийн аварга шалгаруулах өсвөрийн шатарчдын “Их нүүдэл” уламжлалт тэмцээний аваргууд тодорлоо.
Энэхүү тэмцээний нэгдүгээр шатанд Ерөнхий боловсролын сургуулийн 1-12 дугаар ангийн 6187 бүлгийн 30 мянга гаруй сурагч оролцсон байна.
Үүнээс хоёрдугаар шат буюу дүүргийн аварга шалгаруулах тэмцээнд есөн дүүргийн 93 сургуулийн 2232 хүүхэд үлдээд байсан юм. Харин нийслэлийн шигшээ тэмцээнд есөн дүүргээс шалгарсан 17 багийн 408 хүүхэд шалгарч, уран нүүдэл, оюун ухаанаар өрсөлдөн аварга шатарчин баг, сургуулийг тодрууллаа.
Өсвөрийн шатарчдын тэмцээний аваргаар Монгол Улсын гавьяат багш Н.Лхагва ахлагчтай БГД-ийн “Монгени” цогцолбор сургуулийн шатарчид шалгарлаа. Хоёрдугаар байранд Н.Энхбат ахлагчтай БЗД-ийн 33 дугаар сургуулийн хамт олон шалгарсан бол Г.Бум-Эрдэнэ ахлагчтай Сүхбаатар дүүргийн нэгдүгээр сургуулийн баг тамирчид гуравдугаар байрыг эзэлсэн юм.
Өсвөрийн шатарчид аваргуудаа тодрууллаа | ||
Үзсэн: 744 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.