
Говь-Алтай аймгийн Чандмань сумын Өлзийбулаг багийн “Алаг хайрхан” гэдэг газар өчигдөр 20:05 цагт 4.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон талаар ОБЕГ-аас мэдээллээ.
Энэ тухай мэдээллийг тус сумын Засаг даргын орлогчоос утсаар тодруулахад "Иргэдэд чичирхийлэл хүчтэй мэдрэгдсэн" гэжээ.
Мөн мэргэжлийн ангийн 24 хүний бүрэлдэхүүнтэй, дөрвөн ажлын хэсэг сумын төвийн 48 барилгад үзлэг хийхэд, сургуулийн барилгын 64 см-ийн зузаантай цагаан тоосгон хана, цэцэрлэгийн барилгын 64 см-ийн зузаантай улаан тоосгон хана, ЗДТГ-ын худгийн барилгын блокон хана, иргэн Х-гийн байшингийн 24 см-ийн зузаантай тоосгон хана тус тус цуурсан тухай мэдээлсэн байна.
Тус аймгийн мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газруудаас ажлын хэсэг томилогдон Чандмань суманд ажиллахаар явах гэж байгаа аж.
Говь-Алтайд 4.6 магнитудын хүчтэй газар хөдөлж, цэцэрлэг, сургуулийн хана цуурчээ | ||
Үзсэн: 1083 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.