Шууд Chart

Нэвтрүүлгийн сүлжээнд шинэ санаа нэмэрлэсэн сургалт боллоо

2017-10-30 12:30:53

ЭМЯ, Халдварт өвчин судлалын Үндэсний төв, “Оюуны дархлаа” ТББ-аас “Эрүүл мэнд ба хэвлэл мэдээллийн ажилтны оролцоо” сэдвээр МҮОНРТ-ийн уран бүтээлчдийн дунд бүтэн өдрийн сургалтыг өнгөрсөн пүрэв гарагт зохион байгууллаа.

Сургалтыг МҮОНРТ-ийн дэд захирал Г.Гэрэл, ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын мэргэжилтэн С.Отгонсүх, Халдварт өвчин судлалын Үндэсний төвийн албаны дарга А.Амбасэлмаа, “Оюуны дархлаа” ТББ-ын тэргүүн Г.Энхбаатар нар нээж үг хэлсэн юм.

Г.Гэрэл хэлэхдээ “Энэ удаагийн сургалт нь манай уран бүтээлчдийн эрүүл мэндийн талаарх мэдлэг мэдээлэл нэмэгдэхийн зэрэгцээ нийтлэл нэвтрүүлэгтээ нийгмийн эрүүл мэндийн талаар тодорхой эх сурвалжтай мэдээлэл тусгахад түлхэц болно гэдэгт найдаж байна. Ер нь МҮОНРТ-ийн 2017-2018 оны нэвтрүүлгийн сүлжээ хэлэлцэж байгаа энэ үед энэ сургалт болж байгаа нь их ач холбогдолтой юм. Магадгүй ирэх жилийн нэвтрүүлгийн сүлжээнд орох шинэ нэвтрүүлгийн санаа гарна гэдэгт итгэж байна” гэв

Сургалтад Нийгмийн эрүүл мэндийн Үндэсний төвийн ажилтан, анагаах ухааны доктор Б.Сувд, ХӨСҮТ-ийн Халдварт өвчний тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа ХӨСҮТ-ийн нэгжийн дарга,анагаах ухааны доктор Б.Энхтуяа, ХӨСҮТ-ийн нэгжийн дарга,анагаах ухааны доктор Ц.Сэлэнгэ, Дархлаажуулалтын алба О.Дашпагма ХӨСҮТ-ийн Томуугийн Үндэсний нэгжийн дарга, анагаах ухааны доктор А.Бурмаа, Томуугийн Үндэсний нэгжийн судлаач, магистр Д.Оюунгэрэл,ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн тандалт судалгааны албаны судлаач Б.Энхтамир “, Халдвар судлаач их эмч, Клиникийн профессор Ч.Уртнасан, Оюуны дархлаа ТББ-ын тэргүүн, ХӨСҮТ-ын хэвлэл мэдээллийн ажилтан Г.Энхбаатар нар нийгмийн эрүүл мэндийн тухай, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх тухай, эрүүл мэндийн сэтгүүлзүйн сэдвүүдээр тус тус хичээл заав.

Сургалтад МҮОНРТ-ийн 30 уран бүтээлч хамрагдлаа.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Нэвтрүүлгийн сүлжээнд шинэ санаа нэмэрлэсэн сургалт боллоо  
Үзсэн: 1292 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй