Шууд Chart

Ц.Отгонбилэг оюутны УАШТ-д гурав дахиа түрүүллээ

2017-10-31 12:00:40

Монголын даамын болон их дээд сургуулиудын холбоо, “Алтан хүү” клүбээс хамтран зохион байгуулсан зуун буудалт даамын оюутны улсын аварга шалгаруулах тэмцээн Техник технологийн дээд сургуульд боллоо.

11 дэх жилдээ зохиогдсон тус тэмцээнд 20 гаруй их, дээд сургуулийн эрэгтэй 33, эмэгтэй 17 даамчин өрсөлдсөн юм.

Эрэгтэйчүүд швейцарь системээр найман өрөг тоглож дүнгээ гаргахад ДДХМ Ц.Отгонбилэг 13 оноо авсан амжилтаар тэргүүлж, ДДХМ Б.Мөнхжин 13, спортын дэд мастер Б.Пүрэвжаргал 12 оноогоор мөнгө, хүрэл медаль хүртлээ. Шагналт IV-V байранд дэд мастер Т.Лувсангончиг 12, ДДХМ Ц.Сүхбат 11 оноогоор шалгарсан байна.

Ц.Отгонбилэгийн хувьд оюутны УАШТ-д гурван жил дараалан түрүүлж байгаа нь энэ юм.

Эмэгтэйчүүд швейцарь системээр долоон өрөг тоглоход ОУИМ М.Нямжаргал зуун хувийн амжилтаар манлайлж, мөн л тус тэмцээнд гурав дахиа аваргалав. Мөнгөн медалийг ДДХМ А.Дашбаяр 10, хүрэл медалийг спортын дэд мастер Б.Энх-Амар есөн оноогоор хүртлээ. Спортын мастер Э.Саранзаяа ес, дэд мастер А.Цэвээн найман оноогоор шагналт байр эзэлжээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Ц.Отгонбилэг оюутны УАШТ-д гурав дахиа түрүүллээ  
Үзсэн: 908 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй