Шууд Chart

Монгол туургатны миссүүд нэгэн тайзнаа алхана

2017-10-31 12:16:40

Дэлхийн энтертайнмент, оддын хот хэмээн нэрлэгддэг АНУ-ын Лос-Анжелесд ирэх оны нэгдүгээр сарын 26-нд "Мисс Холливууд Монголиа" Монгол туургатны нэгдсэн арга хэмжээ болно.

Монгол залуучууд ихэвчлэн тус тусдаа дэлхий дахинаа нэрээ цуурайтуулдаг ч энэ удаа Монгол Туургатнаараа дэлхийн тайзнаа нэгдэх болсон нь гол онцлог юм.  

Мөн Монгол орноо, залуусаа таниулан сурталчилах кино, видео клипэнд оролцох болон оюун ухаан авъяас чадвараа нээн харуулах боломжийг бүрдүүлж байгаа аж.

Түүнчлэн үндэсний үйлдвэрлэгчид хамтран ажиллах боломжтой гэнэ. Үүний тулд е-мэйл, албан ёсны пэйж хуудас, утсаар холбогдох ёстой юм байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Монгол туургатны миссүүд нэгэн тайзнаа алхана  
Үзсэн: 1124 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй