
Ард түмнийхээ сэтгэлд хоногшсон дуунуудаасаа дээжлэн “Алтан цомог”-оо өргөн барьсан Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин Т.Баясгалан энэ сарыг уран бүтээлийн сар болгон зарласан билээ.
Эхийн элбэрэл, үрийн ачлал, зүрхний тайтгарал, насны хайр шингэсэн бүтээлүүдээ багтаасан түүний шинэхэн цомогт “Хайрлан дуулмаар байна”, “Ботгоны дуу”, “Мөнхийн дэргэд ээж минь”, “Хаврын найраг” зэрэг Монгол түмний сэтгэлд хоногшсон 20 гаруй дуу багтжээ.
Мөн түүний дууг гар утсандаа хамгийн их эгшиглүүлсэн 99 азтанд маргааш цомог бэлэглэх аж.
Т.Баясгалан маргааш 99 азтанд “Алтан цомог”-оо бэлэглэнэ | ||
Үзсэн: 2080 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.