Шууд Chart

Орхон аймгийн хэмжээнд таван төрлийн хөнгөлттэй зээл олгодог

2017-11-01 10:02:32

Өрхийн үйлдвэрлэл, ЖДҮ эрхлэгчдийг дэмжих зорилгоор 2012 оноос эхлэн Орхон аймгийн АЗТГ зээл олгож эхэлсэн.

Энэ онд  тус сангаас 35 иргэнд 492 сая төгрөгийн зээл олгосон бөгөөд цаашдаа зээлийн босгыг өндөрсгөж, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгож өргөжүүлэх, мөн ждү-ийг бодлогоор дэмжих хүрээнд эрдэнэт бизнесс хөгжлийн төвийн үйл ажиллагааг өргөжүүлэхээр төлөвлөөд байна.

Орхон аймгийн хэмжээнд өрхийн болон ЖДҮ эрхлэгчдийг дэмжих таван төрлийн хөнгөлттэй зээл олгодог. Тодруулбал сум хөгжүүлэх сангийн зээл, ХХҮГ-аас олгодог хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн зээл, ХХААГ-ын ЖДҮЭ-ийг дэмжих сангийн зээл, Азийн хөгжлийн банк, зээлийн батлан даалтын сангаас олгодог зээл, аймгийн ЗДТГ-аас өрхийн үйлдвэрлэл, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих сангийн зээл юм.

Эдгээрээс зөвхөн Орхон аймагт хэрэгждэг нь аймгийн ЗДТГ-аас олгодог зээл юм.

Өөрөөр хэлбэл бусад орон нутагт дээр дурдсан дөрвөн төрлийн зээл олгогдож Тамгын газрын зээл олгогддоггүй. Уг хөнгөлөлттэй зээлийг 2012 оноос олгож эхэлсэн бөгөөд одоогийн байдлаар 90 гаруй өрх болон ЖДҮ эрхлэгчид хамрагджээ.

Энэ оны  тухайд зээл хүссэн 52 иргэний төсөл ирснээс ажлын хэсэг ярилцан 35 иргэнд 492 сая төгрөгийн зээл олгожээ. Орхон аймгийн тухайд оёдол, сүлжмэл, арьс шир боловсруулах, барилгын материалын үйлдвэрлэлд түлхүү зээл олгодог байна.

Зээлийн эх үүсвэр 1,2 тэрбум төгрөг бөгөөд зээлийн 50 хувийг орон нутаг 50 хувийг гэрээтэй байгуулсан гурван арилжааны банк санхүүжүүлдэг юм.

Ирэх онд мөн уг хөнгөлттэй зээл олгогдож тэргүүлэх чиглэлийг Орхон аймгийн ЗДТГ-аас батална.

Одоогийн байдлаар  дотоод журмын дагуу 20 хүртэлх сая төгрөгийн зээл олгож байгаа бол ирэх онд зээлийн босгыг өндөрсгөж 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно. Мөн ирэх онд Эрдэнэт бизнесс хөгжлийн төвийн үйл ажиллагааг өргөжүүлэх бодлого барьж байна.

Тус төв нь ЖДҮ эрхлэгчдийн  сургах сургалт үйлдвэрлэлийг хөгжүүлэх үйл ажиллагаа явуулдаг бөгөөд өнгөрсөн хугацаанд 109 иргэн оёдол сүлжмэлийн сургалтад хамрагдаж бие даан үйлдвэрлэл эрхэлж байна.

Уг төвд иргэд суралцах зардлыг аймгийн ЗДТГ-аас хариуцдаг. Ирэх жилийн хувьд үйл ажиллагааныхаа цар хүрээг нилээдгүй өргөжүүлэхээр төлөвлөжээ. Тодруулбал нэмж оёдлын машины засварчны сургалт явуулахаар болсон байна.

Орхон аймгийн хэмжээнд оёдлын машины мэргэжлийн засварчин  байдаггүй нь энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа иргэдэд хүндрэлтэй байх нөхцөл үүсдэг учраас энэ төрлийн сургалтын явуулахаар төлөвлөжээ.

 

Нийтэлсэн: У.Баярсайхан

Орхон аймгийн хэмжээнд таван төрлийн хөнгөлттэй зээл олгодог  
Үзсэн: 742 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй