
Уншигч та бүхэндээ өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 1-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэе.
“ӨНӨӨДӨР СОНИН”
Өнөөдөр сонины энэ өдрийн дугаарт “Татвар нэмэх дохио хангинуулсан төсөв”, “Ардын намын ан цав арилах уу”, “Хүнгүй Монгол” , “Б.Солонго:Монгол гэвэл “Ламбугуайн нулимс”-ын Лодонгийн ари л бий”, “Б.Дэлгэр:Олон улсын тогооч нарын уралдаанд монгол үндэсний хоолыг оруулахаар болсон” зэрэг ярилцлага нийтлэлийг уншаарай.
“ӨДРИЙН СОНИН”
Уг сонины дугаарт “Ирэх жилүүдэд монголчуудын төлөх их наядын өр”, “Биднийг хэн тэжээдэг вэ” нийтлэл, “Р.Нямхүү:Хүүг минь хөнөөсөн гэмт хэрэгтнүүд ажлаа хийгээд сул чөлөөтэй явж байна”, “Л.Болдхуяг:Энэ бол манай гэр бүл, хамт олны шагнал” зэрэг ярилцлагууд, “Д.Дамба-очир:Ирэх оны төсөвт нэг тонн нүүрсийг 70 ам.доллар байхаар тусгасан” ярилцлагууд багтсан байна.
“ҮНДЭСНИЙ ШУУДАН”
Энэ дугаарт “Унхиагүй улсын урагшилдаггүй төслүүд”, “Монгол ур чадвар дэлхийд үнэлэгдлээ”, “Б.Дагвасүрэн:Дэлхийн ур чадварын тэмцээний бүх даалгавар хүнд байлаа” ярилцлага нийтлэлийг онцолж байна.
“ӨГЛӨӨНИЙ СОНИН”
Тус сонинд “Хувиараа бизнесс эрхлэнч, жижиг дунд үйлдвэрлэгчээ хойш тавьсаар байх уу?” ярилцлага, “Яруу найрагчид гэдэг ялгуухан нажидтай хүмүүс...,” нийтлэл багтсан байна.
“ЗУУНЫ МЭДЭЭ”СОНИН
Зууны мэдээ сонины өнөөдрийн дугаараас үйл явдлын мөрөөр явсан “Төрийн албаны давхар цалин” сурвалжлага, “Хан-уул дүүргийнхэн хогоо ангилж, эдийн засгийн эргэлтэд оруулна” гэх мэт нийтлэлийг нийтлэгджээ.
Сонины онцлох мэдээний тойм | ||
Үзсэн: 924 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.