
“Чойжин Сүитс” үзэсгэлэнгийн танхимд өчигдөр “Зөрлөг” нэртэй уран зураг, видео, фото, өрөг ажлуудаар дэглэсэн үзэсгэлэнгийн нээлт боллоо.
Үүнийг Нийслэл хот үүсэн байгуулагдсаны 378 жилийн ойг тохиолдуулан Нийслэлийн засаг даргын тамгын газар, Монголын орчин үеийн урлагийг дэмжих холбоо, “Art Space-976” галлерей хамтран зохион байгуулсан юм.
Тус нээлтэд Нийслэлийн засаг даргын орлогч Ш.Анхмаа, Нийслэлийн Соёл урлагийн газрын дарга Ж.Дамдинсүрэн болон бусад уран бүтээлч оролцлоо.
Үзэсгэлэнд Б.Отгонтүвдэн, Б.Бат-оргил, У.Нарбаясгалан, Р.Чинзориг, Д.Батхолбоо нарын уран бүтээлч, “Хөх зэв” холбоо нэгдлийн хамт олон Улаанбаатар хотын өнөөдрийн эсрэг, тэсрэг өнгө аястай зөрлөгүүдийг харуулсан байна.
Мөн уламжлал ба орчин үе, эмх цэгц, элдэв хаягдал хог, баян ба ядуу, өнгөрсөн ба ирээдүйг харуулжээ.
“Зөрлөг” үзэсгэлэнгээс уншигч та Улаанбаатарын өнөөгийн дүрийг харж болно | ||
Үзсэн: 1285 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.