Шууд Chart

Педор Эмелиананко бүх цаг үеийн хамгийн агуу аваргаар тодорчээ

2017-11-01 12:44:20

“Bleacher Report”-оос саяхан хүнд жингийн бүх цаг үеийн хамгийн шилдэг холимог тулааны тамирчинг шалгаруулахад Педор Эмелиананко тэргүүлжээ.

Мөн санал асуулгаар бүх цаг үеийн хамгийн агуу аваргаар ч тодорсон байна.

Үүний учрыг мэргэжилтнүүд хэлэхдээ “Аль ч спортод (бокс, жүдо, чөлөөт бөх) хүнд жингийн аварга бол хамгийн шилдэг нь гэж тооцогддог. Нэгэнт л хүнд жингийн хамгийн шилдэг аварга юм бол бүх цаг үеийн хамгийн агуу нь байж таарна биз дээ” гэжээ.

Түүний тулааны статистик үнэхээр сүрдмээр бөгөөд заримыг нь сонирхвол:

-2001-2010 оны хооронд 28 тулаанд дараалж ялсан. Үүнээс 23-ыг нь хугацаанаас нь өмнө дуусгаж байсан бол үлдсэн таван тулаанд нь шүүгчдийн санал нэгтэй шийдвэрээр ялж байв. Долоон жилийн турш рейтингээрээ дэлхийд тэргүүлж байсан тэрбээр 21-р зууны эхний аравны шилдэг тулаанчаар нэрлэгдсэн юм.

Гэхдээ хамгийн супер үзүүлэлт нь юу вэ гэвэл хэрвээ тэр өнөөдөр UFC-д тулалдаж байсан бол дунд жинд буюу 83.9 кг-д тулалдах байсан юм. Түүний биеийн хэмжээсүүд нь дунд жингийн тамирчдын дундаж хэмжээтэй адилхан байдаг бөгөөд өндөр нь гэхэд л 181 см. (харьцуулбал Bisping 185 см, Rockhold 191, Anderson Silva 188).

Өнөөдөр аль ч жингийн тамирчин хамгийн багадаа л 10 кг, зарим нь бүр 20 кг хасаж жиндээ ордог бол Fedor хэзээ ч жиндээ санаа зовж байсангүй.

Нэгэн сэтгүүлчийн шоглож хэлснээр "Булчин шөрмөс муутай, бага зэргийн гүзээ унжуулчихсан, баранд пиво ууж байгаад ирсэн хүн шиг л" байдаг байв. Өнөөдөр Майкл Биспинг хүнд жинд ороод Миокикийг нам цохиж байна гээд төсөөлдөө. Эсвэл Ромеро хүнд жингийн аварга асанг өргөж шидэж, өнхрүүлж зодсоор байгаад илт давуу ялж байна гэвэл таны санаанд багтаж байна уу? Үгүй юу! Тэгвэл яг ийм зүйлийг тухайн үедээ Fedor хийдэг байсан юм. Зарим хүмүүс Fedor хамгийн агуу нь биш ээ. Учир нь тэр UFC-д тулалдаж байгаагүй шүү дээ гэцгээдэг. Тэр үнэхээр UFC-д тулалдаж амжаагүй боловч энэ холбооны хүнд жингийн аварга цолыг хүртэж байсан болон ирээдүйд хүртэх зургаан тулаанчийг илт давуу ялж байсан юм. Нэмж хэлэхэд түүний эзэрхийлж байсан PRIDE FC нь тухайн үедээ өнөөдрийн UFC шиг хамгийн том холбоо нь байв.

MMA үзэж эхэлж байгаа залууст сонирхуулахад, ид үедээ тэр Velasquez шиг бяртай, McGregor шиг хурдан бөгөөд оновчтой цохьдог, Jacare шиг байрлал харгалзахгүй өчилт хийдэг, хөнгөн жингийн тамирчин шиг хөлийн ажиллагаатай, Ромын Пап шиг эелдэг зан ааштай нэгэн байв.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Педор Эмелиананко бүх цаг үеийн хамгийн агуу аваргаар тодорчээ  
Үзсэн: 1583 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [77.172.240.xxx] 2017-11-01 23:31
gadaad ner tomiyog
Зочин [202.179.8.xxx] 2017-11-01 16:00
Федор Емельяненко
Зочин [139.5.216.xxx] 2017-11-01 15:26
Хаанахын нар вэ хаха

Бидэнтэй нэгдээрэй