
Монгол агуулгыг хөгжүүлэгч “Монгол Контент” компанийн хэрэгжүүлж буй “Монгол мюзик” төслөөс аравдугаар сарыг гавьяат жүжигчин, дуучин Т.Баясгалангийн уран бүтээлийн сар” болгон зарлаж, гар утсандаа түүний дууг татан эгшиглүүлсэн фэнүүдийнх нь дунд уралдаан зарласан билээ.
Нэг сарын турш явуулсан уралдаанаа дүгнэж, өчигдөр тохиож буй өгөх өдрөөр азтанууддаа гаргасан “Golden album”-ынхаа дээжээс бэлэглэлээ.
Аравдугаар сарын турш үүрэн телефоны дөрвөн оператораас уран бүтээлийг хот, хөдөөгийн 40 мянга гаруй хүн гар утасныхаа хонхонд эгшиглүүлжээ.
Энэ уралдаанд оролцогчдын дунд 46 дууг нь татсан Өмнөговь аймгийн сонсогч Г.Насанжаргал, 26 дууг нь татаж суулгасан Б.Үүрийнтуяа, 14 дууг нь сонгож татсан Дархан-Уул аймгийн сонсогч Ц.Батцэнгэл тэргүүтэй үнэнч фэнүүд нь азтан боллоо. Азтануудын дунд 3-10 дуу татсан 200-гаад хүн байсан нь сонирхол татав.
Энэ арга хэмжээнд 99 азтаны төлөөлөл 30 гаруй хүн ирж хайртай дуучинтайгаа халуун дотно яриа өрнүүллээ.
40 мянга гаруй хүнээс 99 нь азтан боллоо | ||
Үзсэн: 899 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.