
Архангай аймгийн уран бүтээлчдийн "Тайхар" нэгдэл энэ онд 10 нас хүрч байгаа бөгөөд тэд өнөөдөр энэ жил хэрэгжүүлэх үйл ажиллагааныхаа талаар ярилцлаа.
Тус нэгдэл нь аймгаасаа төрөн гарсан урлаг соёлын ахмад, дунд, залуу үеийн алтан хэлхээг бэхжүүлж, “Нутгаа гэсэн сэтгэлтэй, урлагаа гэсэн зүтгэлтэй” уриатайгаар 60 гаруй уран бүтээлийг гишүүнээр элсүүлсэн юм.
Сонирхуулбал тэд өнгөрсөн зургадугаар сарын 17-нд Монгол Улсын ардын жүжигчин Д.Ичинхорлоогийн нэрэмжит Архангай аймгийн Хөгжимт драмын театрт “Тайхарын дуулал” тоглолтыг зохион байгуулсан билээ.
Мөн долдугаар сард Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан “Тайхарын дуулал” теле концертийг “Үдшийн хэмнэл” студитэй хамтран бэлтгэж, МҮОНТ, TV5, NTV, Малчин, Эх Орон, Өлзий зэрэг телевизээр үзэгчдэд хүргэсэн юм.
Түүнчлэн нутгийнхаа ахмад, дунд залуу үеийн 44 уран бүтээлчийн 39 бүтээлээр шигшмэл цомог хэвлүүлсэн аж.
Харин энэ сарын 5-нд МҮЭСТО-нд “Зүрхэнд мөнхийн нутаг” хамтарсан хос цомгийн баяр, ойн нэгдсэн тоглолтыг зохион байгуулахаар болжээ.
Тоглолтод арын сайхан хангай нутгаас төрсөн урлаг, соёлын алдартнууд, ардын болон гавъяат цолтнууд, залгамж халаа болсон авъяас билигт залуу уран бүтээлч нэгдэн дуу хуур, шүлэг найргаасаа дээжлэн үзэгч түмэндээ өргөн барих юм байна.
“Тайхар” нэгдлийнхэн “Зүрхэнд мөнхийн нутаг” тоглолт зохион байгуулна | ||
Үзсэн: 2413 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.