
Өдөр тутмын зарим сонинд өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 03-нд нийтлэгдсэн зарим онцлог мэдээлэлийг уншигч танаа хүргэе.
"ӨНӨӨДӨР" СОНИН
Тус сонины өнөөдрийн дугаарт “Бөөн цагаан нуурын бөөн эмгэнэл”, “Чанаргүй, хуурамч эмүүдийг нуух ямар сонирхол МХЕГ-ынханд байна вэ”, “Алтан шүүлтүүрээс татгалзах шалтгаан”, “Арилжааны тагнуул”, “Монгол Улс дэлхийн шилдэг мэс засалчаа угтан авлаа”, “М.Баярбат: Уламжлалаа хадгалж үлдсэх сэн”, “Эцэг Бушийн хошигнол” зэрэг мэдээлэл нийтлэгджээ.
“ӨДРИЙН СОНИН”
Уг сонины энэ өдрийн дугаарт “Ерөнхий сайд У.Хүрэлсүх, гишүүн Ж.Мөнхбат нар идэж ууснаараа дуудалцан, худалч хулгайчдаа тулав”, “Ж.Энхбаяр: Яаран баталсан төсөв эргээд задардаг. Төсвийн тодотгол хийх шаардлагатай”, “Ц.Бат-Өлзий: Долоон хүний амиа алдсан хэргийг үнэн зөвөөр нь шийдүүлэхийн төлөө голоо тасартал тэмцэнэ”, “Монгол найргийн дархан цэц Дэндэвийн Пүрэвдорж”, “Ш.Гүрбазар: Ээжийгээ мөнх байх юм шиг санаж ганц дүрс ё аваад хоцорчихоогүй л байгаа юм даа” зэрэг сурвалжлага, нийтлэл, ярилцлага багтсан байна.
"ҮНДЭСНИЙ ШУУДАН" СОНИН
"Үндэсний шуудан" сонины өнөөдрийн дугаараас “МАН-ынхан Ерөнхийлөгчийн “хортой” алимыг иджээ”, “Э.Содномжамц: УИХ-ын гишүүд дэмжвэл 2018 оны төсөвт нэмэлтээр оруулах ганц гарц үлдлээ”, “Ерөнхийлөгчийн хоригийг УИХ хүлээж авсангүй”, “Орхшихуй ба далд ертөнц” гэх мэт ярилцлага, сурвалжлагыг уншаарай.
"ЗУУНЫ МЭДЭЭ" СОНИН
Тус сонины өнөөдрийн дугаарт “З.Энхболд: Ашиг сонирхлын зөрчилтэй гишүүдээсээ татгалзаач ээ”, “Г.Ариунтуяа: Хол замыг туулахдаа сэтгэлийнхээ бартааг ялсан”, “Ж.Энхбаяр: Намын ретинг тасралтгүй унаж байгаа нь мэдрэгдэж байна” зэрэг ярилцлага, нийтлэл гарчээ.
"ӨГЛӨӨНИЙ СОНИН”
Дээрх сонины өнөөдрийн дугаарт “Увсын засаг дарга Д.Батсайханыг баалж, харлуулах нь хэнд ашигтай вэ”, “Ж.Энхбаяр: Өөрсдийн үзэл бодлоо тулгадаг, таалагдахгүй бол хурлыг боож, асуудлыг хойшлуулдаг болчихлоо”, “Сангийн сайд ч үгүй бодлого ч үгүй болох шахав”, “НҮБ-ын хүн амын сан: Орлого багатай, орлоггүй эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах ёстой”, “Д.Трамп ногоон картны сугалааг цуцлахаа амлалаа” гэх мэт мэдээлэл багтсан байна.
Сонины онцлох мэдээний тойм | ||
Үзсэн: 872 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.