Шууд Chart

108 багийн 1638 тамирчны шигшээ тэмцээн энэ амралтын өдрүүдэд болно

2017-11-03 09:50:00

“Нийслэлийн иргэдийн спортын-VI наадам”-ыг өнгөрсөн гуравдугаар сараас эхлэн спорт явган аялал, ширээний шагайн наадгай, хийн дасгал, аэробик, олс таталт, софт волейбол, волейбол, сагсан бөмбөг гэсэн спортын найман төрлөөр хэсэг, хороо, бүс, дүүрэг, нийслэл гэсэн таван үе шаттайгаар амжилттай зохион байгуулж байна.

Үүнийг Монгол Улсын Биеийн тамир, спортын тухай хуулийн 10 дугаар зүйл, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх зорилгоор бий болгож байгаа юм.

Нийслэлийн есөн дүүргийн 152 хорооноос шалгарсан шилдгийн шилдэг 108 багийн 1638 тамирчны сүүлийн шатны шигшээ тэмцээн энэ сарын 5-6-нд “Буянт-Ухаа” спорт ордонд зохион байгуулна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

108 багийн 1638 тамирчны шигшээ тэмцээн энэ амралтын өдрүүдэд болно  
Үзсэн: 888 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй