Шууд Chart

Г.Ариунбаатарын тоглолт хоёр хэсгээс бүрдэнэ

2017-11-03 13:35:29

“Чингис хаан” одонт, Монгол Улсын гавьяат жүжигчин Г.Ариунбаатар энэ сарын 10,11-нд "Монгол Сонгодог-III" бие даасан сонгодог тоглолтоо түмэн олондоо толилуулах гэж байна.

Тэрбээр "Никитон" хамтлагийн дуучин, Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Батчулуунтай хамтран тоглохоор болжээ.

Одоогоор чухам ямар дууг дуулахаа тэд нууцалж байна.

"Монгол Сонгодог III" тоглолт хоёр хэсгээс бүрдэх бөгөөд эхний хэсэгт Г.Ариунбаатар Монголын суут хөгжмийн зохиолчдын сэтгэлд хоногшсон бүтээлүүдийг үзэгчдэдээ толилуулах бол хоёрдугаар хэсэгт гадаадын алдартай бүтээлүүдээс дан хөгжим болон оркестртэй хамтран дуулах юм.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Г.Ариунбаатарын тоглолт хоёр хэсгээс бүрдэнэ  
Үзсэн: 1328 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй