Шууд Chart

Сонины онцлох мэдээний тойм

2017-11-06 09:48:16

Өдөр тутмын зарим сонинд өнөөдөр буюу аравдугаар сарын 06-нд нийтлэгдсэн зарим онцлог мэдээлэлийг уншигч танаа хүргэе.

"ӨНӨӨДӨР" СОНИН

Тус сонины өнөөдрийн дугаарт “Монголдоо ганцхан Монгени”, “Уралдуулах дон хийгээд олипиадын бизнес”, “О.Чинзориг: Мэдээллийг технологийн шийдлийг ашиглан иргэдэд нээлттэй ухаалаг хот болно”, “Хөгжлийн талх үйлдвэрлэгч”, “Э.Дөлгөөн: Надад шантрах эрх байхгүй” зэрэг мэдээлэл нийтлэгджээ.

“ӨДРИЙН СОНИН”

Уг сонины энэ өдрийн дугаарт “Японд алдаршсан хөдөлмөрч хүүхдүүдийн хотхонд өнжлөө”, “Ерөнхий сайд У.Хүрэлсүх: Эдийн засгийг сэргээх хөтөлбөрийг эрчимжүүлэх томоохон ажлын хэсэг байгуулна”, “Улстөрчдийн ааш араншин Монгол улсыг элгээр нь хэвтүүлэх нь”, “Шинээр томилогдсон цагдаагийн дарга нар хэ бэ”, “Л.Бадамцэцэг: Өөртөө итгэлгүй, бэлгийн амьдралдаа хангалуун бус этгээд хүүхэд сонирхдог тал бий” зэрэг сурвалжлага, нийтлэл, ярилцлага багтсан байна.

"ҮНДЭСНИЙ ШУУДАН" СОНИН

"Үндэсний шуудан" сонины өнөөдрийн дугаараас “Гэрэгэ бондын 400 сая ам.доллар Монголбанкны дансанд орлоо”, “Х.Амгаланбаатар: МҮЭ-ийн холбооноос хуулиар логогдсон эрхийнхээ хүрээнд гишүүдийнхээ эрхийг хамгаална”, “Ж.Батжаргал: Бид Монгол Улсын хэмжээнд жилд 15 их наяд төгрөгтэй дүйцэхүйц эрсдэл дааж ажилладаг”, “Нүүрс, түлээний үнэ ханш өсөөгүй”, “Айлчлалын үеэр Трампын байр суурь ганхаж магадгүй”, “Үзэл бодлоороо гангарцгаая”, “Г.Дашням: Би хөлбөмбөгийн багийн эзэн болохыг багаасаа мөрөөдсөн” гэх мэт ярилцлага, сурвалжлагыг уншаарай.

"ЗУУНЫ МЭДЭЭ" СОНИН

Тус сонины өнөөдрийн дугаарт “ТҮК-ийн ажилчид “уйлж” дүүргийн дарга нар инээж байна”, “Ж.Хичээнгүй: Түрээсийн орон сууцыг өмчлүүлэх схемийг нэвтрүүлнэ”, “Цорын ганц гарц бол УИХ тарах” зэрэг ярилцлага, нийтлэл гарчээ.  

"ӨГЛӨӨНИЙ СОНИН”

Дээрх сонины өнөөдрийн дугаарт “Зэсийн үнэ гозойж, олборлогч годройтсоор ...”, “МИАТ агаарын шинэ замаа нээлээ”, “Сайн засаглал бол хуулийг хэрэгжүүлдэг, шударга ёсыг биелүүлдэг гэв”, “Н.Асеевийн нэг шүлгийн “асуудал”-тай орчуулгаас үүдсэн бодол”, “2018 оны төсвийн төсөл юу хэлэв” гэх мэт мэдээлэл багтсан байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Сонины онцлох мэдээний тойм  
Үзсэн: 904 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй