
БСШУСЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газар, “Монголын ерөөлч, магтаалчдын төв” хамтран “Ерөөлч, магтаалчдын улсын VII уралдааныг энэ сарын 11-12- нд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна.
Соёлын талаар баримтлах төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол үндэстний соёлын биет бус өвийн өвөрмөц төрөл ерөөл, магтаалыг хадгалж хамгаалах, сэргээн хөгжүүлэх, хойч үедээ уламжлуулах, ерөөлч, магтаалчдыг тодруулан алдаршуулах сурталчлах зорилгоор арван жил тасарсан энэ уралдааныг зохион байгуулахаар болжээ.
Аймаг, нийслэл, дүүргийн Боловсрол, соёл, урлагийн газар тус бүр нэг ерөөлч, нэг магтаалч нийт 60 хүнийг орон нутгийн хэмжээнд шалгаруулж улсын уралдаанд оролцуулах ажлыг хариуцах бөгөөд 18-аас дээш насныхан оролцох юм байна.
Ерөөлч, магтаалчид үндэсний хувцас, угсаатны хэрэглэгдэхүүн, хөгжмийн зэвсэгтэйгээ ирэх ба уламжлалт болон орчин үеийн магтаалын аль нэгийг өөрөө сонгож аман аялгуугаар эсвэл хөгжимтэй хамсран аялгуулан магтана хэмээн удирдамжид тусгажээ.
Уралдааны шүүгчдийн шийдвэрээр оролцогчдын ур чадвар, авьяас билгийг харгалзан тус бүр дөрвөн ерөөлч, магтаалчийг шалгаруулан алт, мөнгө, хүрэл медаль, тусгай шагнал олгох аж.
Ерөөлч, магтаалчдын улсын уралдаан болно | ||
Үзсэн: 2304 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.