Мэдээ

Чөлөөт цаг

Спорт

Бусад

МҮОНРТ

Шууд Chart

Морин хуурчдын улсын уралдаан болно

2017-11-06 12:09:46
Error loading player: No playable sources found

Дарьгангын нэрт морин хуурч Ш.Сааралын нэрэмжит морин хуурчдын улсын уралдаан энэ сарын 9-11-нд Сүхбаатар аймгийн "Жаахан шарга" театрт болно.

Дарьгангын 10 гаруй татлага байдаг ч өдгөө зургааг нь нэрт морин хуурчийн шавь Л.Цэдэвсүрэн өвлөн үлджээ.

"Жаахан шарга" театрын морин хуурч Б.Тэгшжаргал “Морин хуурчдын улсын уралдаан анх удаа манай аймагт болох гэж байна. Томоохон уралдаан учир зохион байгуулагчид болоод оролцогчид ихээхэн ач холбогдол өгч байгаа. Гол зорилго бол Ш.Саарал гэх энэ алдарт хуурчийг алдаршуулах, дарьганга татлагаа өвлөн авч үлдэх явдал юм. Дарьганга татлага маш их онцлогтой. Чигчий болон эрхий хуруу хавсаргаж тоглодог. Дарьганга татлагыг тоглодог хуурч их цөөхөн байдаг. Мэдэх хүн ч ховор гэж хэлж болно. Тиймээс бид энэ уралдаанд их ач холбогдол өгч, бас их баяртай байгаа” гэв.

Дарьганга ардын дуу, хөгжим аялгууг морин хуураар тоглох уламжлалыг сэргээх, дарьганга татлагыг олонд түгээх, өвлөн уламжлах зорилго бүхий тус уралдаанд морин хуур сонирхогч хүүхэд багачууд, ардын авъяастнууд, мэргэжлийн сургуулийн оюутан, театр, чуулгын хөгжимчид оролцох юм. Оролцогчид дарьгангын зургаан татлагаас харцага зээрд, ширүүн хар гэсэн хоёр татлагын аль нэгийг нэгдүгээр шатанд тоглох бол хоёрдугаар шатанд нүцгэн цавьдар татлагыг, харин гуравдугаар шатанд бусад татлагаас аль нэгийг сонгон тоглоно.

Дарьганга татлагын анхдугаар уралдааныг аймгийн Болосврол, соёл, урлагийн газар, "Жаахан шарга" хөгжимт жүжгийн театр, Монгол үндэстний соёлын өвийн төв хамтран зохион байгуулна. Уралдааныг урлаг соёлын нэр алдартай зүтгэлтнүүд, морин хуурчид шүүх аж.

Дарьгангын нэрийн хуудас болсон, алдарт морин хуурч Ш.Саарал хараагүй хүн байжээ. Түүний унаган шавь Л.Цэдэвсүрэн нь дарьгангын зургаан татлагыг төгс эзэмшсэн нэгэн бөгөөд үүгээрээ Монгол Улсын соёлын биет бус өвд бүртгэгдсэн байдаг билээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Морин хуурчдын улсын уралдаан болно  
Үзсэн: 1268 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй