Шууд Chart

“Монгол эмээл” баримтат кино үзэгчдэд хүрнэ

2017-11-06 15:14:05

МҮОНРТ-ээр энэ долоо хоногт гарах онцлох нэвтрүүлгийг хүргэе.

“Монголын мэдээ” сувгаар өнөөдөр 19:20 цагаас “Алтан сан хөмрөг үзүүлж байна” нэвтрүүлгээр “Монгол эмээл”  баримтат кино гарна. Үүгээр үзэгч та морины эмээлийг хэрхэн хийдэг, ямар арга барил шаардлагатай, ямар модоор хийх нь зөв бэ гэдгийг мэдэж болно. Мөн нутаг нутгийн хийц, донж ямар байдгыг харж болно.

Харин маргааш 19:00 цагаас “Нүүдэлчдийн соёлын наадам” нэвтрүүлгээр Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын Улаагчны хар нуурт болсон арга хэмжээний сурвалжлага хүрнэ. Энэ сурвалжлагаар 108 морин хуурчийн тоглолт, цамын бүжиг, бөөгийн  шашины зан үйл, тэмээн жингийн цуваа үзүүлбэр, тэмээн сүйх тэрэг, ботго, тормоо дагуулсан ингэ, ижил зүсмийн морьд, үхэр тэрэгний цуваа, нуруу ачаа, бог малын нялх төлтэй  үзүүлбэрийг харж болно. Мөн морь унах, гүү саах, унага татах, айраг бүлэх, дэмбээдэх, унаганы уралдаан, эмнэг сургах, ингэ саах, хөөслөх, нүүдэл тосох, нүүдэл хийх, гэр барих, хонины ноосоор олбог ширмэл ширдэг оёх, ноос савах, үндэсний тоглоом наадгай тоглох юм.

Арваннэгдүгээр сарын 8-ны 19:10 цагаас “Шинэ хөдөө” нэвтрүүлгээр “Монгол ноос дэлхийн брэнд болох нь” сэдэвт сурвалжлага. Энэхүү сурвалжлагаар Монгол хонины ноосоор юу хийж, дэлхийн зах зээлд хүргэж болох тухай өгүүлэх юм.

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Монгол эмээл” баримтат кино үзэгчдэд хүрнэ   
Үзсэн: 2415 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй