
УДЭТ-ын уран бүтээлчид энэ сард Лев Толстойн “Адууны түүх” буюу “Холстомер” жүжгийг тайзны бүтээл болгох гэнэ.
Тодруулбал “Амьдралын цорын ганц утга учир бол энэрэн нигүүлсэх” хэмээх афоризмын эзэн, “Дайн ба энх”, “Анна Каренина” зэрэг дэлхийн утга зохиолын эрдэнэсийн санд шижир алт мэт гялалзсан бүтээлийн эзэн Лев Толстойн мэндэлсний 190 жилийн ойг угтаж түүний “Адууэы түүх” хэмээх хоёр бүлэгт сонгодог жүжгийг УДЭТ-ын хамт олон энэ сард тайзны бүтээл болгох гэж байна.
“Адууны түүх” жүжгийн найруулагчаар Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Баатар ажиллах бол зураачаар О.Баярмагнай, хөгжмийн зохиолчоор урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Бямбабаяр нар ажиллах аж.
Гол дүрийн жүжигчдийн талаарх мэдээлэл одоогоор тодорхойгүй байгаа ч нээлтээ энэ сарын 24-нд хийх гэнэ.
Сонирхуулахад, УДЭТ-ын уран бүтээлчид өнгөрсөн сарыг үндэсний түүхэн жүжгийн өдрүүд болгон зарласан.
Энэ хүрээнд Ш.Гүрбазар "Жаргаагүй нар", Б.Цогнэмэх "Тэнгэрийн хүү" Б.Лхагвасүрэн "Тамгагүй төр", Б.Шүүдэрцэцэг "Ану хатан" С.Жаргалсайхан "Тэмүүжин" зэрэг түүхэн жүжгийг 19 удаа тоглосон аж. 19 удаагийн жүжгийг 9500 гаруй үзэгч үзжээ.
“Адууны түүх” буюу “Холстомер” тайзнаа “амилна” | ||
Үзсэн: 2460 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.