Мэдээ

Чөлөөт цаг

Спорт

Бусад

МҮОНРТ

Шууд Chart

Аравдугаар сарын шилдэг тамирчдын нэрс тодорлоо

2017-11-13 10:05:14
Error loading player: No playable sources found

Монголын үндэсний олимпийн хорооноос сар бүрийн шилдэг тамирчдыг олон нийтийн саналаар тодруулан, урамшуулж байгаа билээ.

Аравдугаар сард үзүүлсэн амжилтаараа манлайлж, олон улсын тавцанд эх орныхоо нэрийг мандуулсан таван тамирчныг сарын шилдэг тамирчин шалгаруулалтанд нэр дэвшүүлжээ.

Улаанбаатар хотноо болсон Азийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн сагсан бөмбөгийн 3x3 шигшээ баг хоёр дахь сардаа дараалан сарын шилдэг шалгаруулалтад нэр дэвшлээ. Мөн наймдугаар сарын шилдэг тамирчин, шинэхэн Хөдөлмөрийн баатар Д.Сумъяа болон гавьяат тамирчин цолоор шагнагдсан Д.Одбаяр нар Абу Дабигийн их дуулгад түрүүлсэн амжилтаараа аравдугаар сарын шалгаруулалтад өрсөлдөж байна.

Жүдогийн залуучуудын ДАШТ-д мөнгөн медаль хүртсэн Л.Энхрийлэн болон Тайландын Бангкок хотноо болсон Эзэн хааны цомын тэмцээнд түрүүлсэн, хүндийг өргөлтийн тамирчин Г.Ануужин нар мөн нэр шилдэг таван тамирчинд багтжээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Аравдугаар сарын шилдэг тамирчдын нэрс тодорлоо  
Үзсэн: 1405 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй