
“Олон улсын Теаквондогийн Монголын холбоо”-ны их хурал болж, шинэ ерөнхийлөгчөөрөө Ч.Чимэд-Отгоныг сонгожээ. Ерөнхийлөгчид гурван хүн өрсөлдсөн бөгөөд ОУХМ, олон улсын шүүгч Ч.Чимэд-Отгон тийнхүү ялалт байгуулсан байна.
Түүний хувьд тус спортод олон шавь бэлтгэсэн хар бүс, дөрвөн дантай юм. Дашрамд дуулгахад, “Олон улсын Таеквондогийн Монголын холбоо”-ноос ирэх 2018 оны тавдугаар сард Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнийг эх орондоо зохион байгуулах эрхийг авчээ.
Ч.Чимэд-Отгон ерөнхийлөгчөөр сонгогдлоо | ||
Үзсэн: 1876 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.