Шууд Chart

Зургаан найруулагч хамтарч нэг кино бүтээжээ

2017-11-13 12:13:19

“Карма” буюу үйлийн үр сэдвийг кино найруулагч зургаан калуу хөндөж, нэгэн уран бүтээл туурвихаар болжээ.

“Хязгааргүй үнэн худлын дунд гагцхүү үйлийн үр оршино” хэмээх үгийн дор тэд хүний сайн, муу хийсэн үйл бүхэн гурван цагийн амьдралд харилцан уялдаатай болохыг уран бүтээлээр харуулах аж.

Тэд энэхүү киногоо жил гаруйн өмнө бэлэн болгосон ч 2018 он гарахаас өмнө үзэгчдийн хүртээл болгохоор болжээ.

Найруулагчдыг тодруулбал Б.Ганболд /Хамба студи/, Ш.Доржсүрэн /ДОЗ энтертайнмент/, Ч.Ганзориг /Монголфильм студи/, Ч.Батбаяр /Мазаалай студи/, П.Дэлгэрбаяр /Абсолют студи/, Б.Чингүүн /ЕСҮ фильм/ нар юм.

Зургаан найруулагчид “Үйлийн үр” сэдвийг ямар жанраар гаргах вэ гэдгийг сугалаагаар шийджээ.

Өөрөөр хэлбэл, тэд триллер, драма, эротик гэх мэт зургаан өөр жанраар нэг сэдвийг илэрхийлэн гаргах юм.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Зургаан найруулагч хамтарч нэг кино бүтээжээ  
Үзсэн: 1629 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй