Мэдээ

Чөлөөт цаг

Спорт

Бусад

МҮОНРТ

Шууд Chart

Александр Поветкин ирэх арванхоёрдугаар сараас тулалдах эрхтэй боллоо

2017-11-13 15:01:19
Error loading player: No playable sources found

ОХУ-ын гарамгай боксчин Александр Поветкин дэлхийн боксын WBC холбооноос өөрт нь оногдуулаад байгаа тодорхойгүй хугацаанд тулалдах эрхийг нь хасах шийтгэлийг нэг жил хүртэл багасгахыг хүссэн байна. Гэхдээ тус холбооноос сэргээшийн бэлдмэлтэй холбоотойгоор түүнд тавьсан 250000 ам.долларын торгууль нь хэвээр үлдэхээр боллоо.

Поветкин нь өнгөрсөн онд хоёр ч тулаанд оролцох боломжтой байсан боловч сэргээшийн эсрэг шинжилгээний хариу нь эерэг гарснаар тулалдаж чадаагүй билээ.

Түүнээс авсан давтан шинжилгээний хариу ч эерэг гарсан нь түүний замналыг харлуулж болохоор нөхцөл байдлыг бий болгоод байв.

Гэхдээ түүний хүсэлтийг хүлээн авч нэг жилийн хугацаа дуусмагц тулаанд орох боломжтой болгосон байна. Ингэснээр 2016 оны арванхоёрдугаар сараас хойш мэргэжлийн рингэнд гараагүй тэрбээр 2017 оны арвахоёрдугаар сараас тулаанд оролцох боломжтой боллоо.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Александр Поветкин ирэх арванхоёрдугаар сараас тулалдах эрхтэй боллоо  
Үзсэн: 1781 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй