
Өдөр тутмын зарим сонинд өнөөдөр буюу аравдугаар сарын 14-нд нийтлэгдсэн зарим онцлог мэдээлэлийг уншигч танаа хүргэе.
"ӨНӨӨДӨР" СОНИН
Тус сонины өнөөдрийн дугаарт “Багш нарын ажил хаялтыг өнөөдрөөс албан ёсоор зогсоолоо”, “Элчин сайдтай холбоотой гомдлыг төрийн тэргүүнд хүргүүлжээ”, “Сэлэм С.Бямбацогт өөрийгөө хохирогч гэжээ”, “У.Дархижав: Монголын барилгын үйлдвэрлэлд хувьсгал хийжээ гэж үнэлэгдсэн”, “Цэргийн алба хаагчид шинэ байрныхаа түлхүүрийг гардаж авлаа”, “Мартах учиргүй өдөр” зэрэг мэдээлэл нийтлэгджээ.
“ӨДРИЙН СОНИН”
Уг сонины энэ өдрийн дугаарт “Хугацаагүй ажил хаялт түр зогсож, хэлэлцээрийн ширээний ард суухаар боллоо”, “Замын-Үүдээр зэрлэг адуу мэт чихэлдэн дайрах Монголчуудын нэг өдөр”, “Н.Амарзаяа: Ирэх оны төсөвт сургууль, цэцэрлэг шинээр барихад зориулж 130 гаруй тэрбум төгрөг суулгасан”, “Эрх баригчдад Б.Хурцыг Солонгос руу хөөхөөс илүү чухал ажил баймаар юмаа”, “Б.Агчбаяр: Миний уургач цагаан морь Очирваань бурхны унаа болж сэтэрлэгдсэн”, “Дэлхийн анхны иргэншилтэй робот София” зэрэг сурвалжлага, нийтлэл, ярилцлага багтсан байна.
"ҮНДЭСНИЙ ШУУДАН" СОНИН
"Үндэсний шуудан" сонины өнөөдрийн дугаараас “Алт-2 хөтөлбөр Монголд ашиг авчирч чадаж байгаа юу”, “СЗХ-ны дарга С.Даваасүрэн: Бидэнд амар их нөөц, боломж байна”, “Саудын Арабын угсаа залгамжлах хунтайжийн авлигын эсрэг тэмцэл хаант улсыг доргиолоо”, “газар хөдлөлтийн улмаас 200 гаруй хүн амиа алдаж, 2800 хүн бэртжээ”, “Чингис хаан одонг хүртэх 11 дэх эрхэм хэн бэ” гэх мэт ярилцлага, сурвалжлагыг уншаарай.
"ЗУУНЫ МЭДЭЭ" СОНИН
Тус сонины өнөөдрийн дугаарт “МАН-ынхан Ерөнхийлөгчийн сонгуулийн санхүүгийн тайланг хүлээж байна”, “Ажил хаясан 30 мянган багшийн цалинг өгөх мөнгө ҮЭ-д байгаа юу”, “Ж.Мөнхбат аваргад баяр хүргэе”, “С.Баярын хүсэлт ба Б.Хурцын томилгоо”, “Б.Угалзцэцэг: Булчинлаг эмэгтэй илүү үзэсгэлэнтэй, эрүүл харагддаг” зэрэг ярилцлага, нийтлэл гарчээ.
"ӨГЛӨӨНИЙ СОНИН”
Дээрх сонины өнөөдрийн дугаарт “Үнийг төр биш өрсөлдөөн тогтоодог”, “Д.Эрдэнэбат: 65-ын бүлгийн дотоод хагарлаас болж, 2018 оны төсөв одоог хүртэл батлагдаагүй байна”, “Цагаан хад боомтыг дахин ашиглалтанд оруулах асуудлыг танилцуулна”, “Доктор үхэл: Германы эмч нар цуврал алуурчинд хэрхэн тусалж байсан бэ” гэх мэт мэдээлэл багтсан байна.
Сонины онцлох мэдээний тойм | ||
Үзсэн: 834 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.