Шууд Chart

Э.Анхбаяр дэд байр эзэлжээ

2017-11-14 10:30:28

Сонгодог хөгжмийн өлгий нутаг Австри Улсын нийслэл Вена хотод зохиогдсон олон улсын дуурийн дуулаачдын уралдаанд 39 орны 140 дуучдаас дуурийн дуучин Э.Анхбаяр дэд байр эзэлжээ.

Тэрбээр өнгөрсөн онд Унгарын нэрт дуучин дэлхийн номер нэг Турандот Metropolitan дууийн театрын гоцлол дуучин Ева Мартоны нэрэмжит олон улсын дуурийн дуучдын хоёрдугаар уралдаанд тэргүүн байр эзэлсэн билээ.

Э.Анхбаяр нь:

  • 2007 онд оюутан байхдаа ОХУ-ын Владивосток хотноо болсон дуурийн залуу дуучдын V уралдаанд II байр,
  • 2011 онд ОХУ-ын Улаан-Үд хотноо болсон "Байкал" олон улсын уралдаанд тусгай байр,
  • Улан-Үд хотноо болсон СССР-ийн ардын жүжигчин Л.Линховойн нэрэм­жит X урал­даанд "Лучший голос" шагнал болон Гран-при шагнал,
  • 2011 онд ОХУ-ын Москвад болсон М.Глинкийн нэрэмжит олон улсын дуурийн дуулаач­дын XXIV уралдаанд хоёр­дугаар байр,
  • 2014 онд ОХУ-ын Курск хотноо бол­сон Г.Свиридовын нэрэм­жит ОУ-ын дуурийн дууч­дын уралдаанд II байр эзэлсэн.

Мөн УДБЭТ-д ажиллаж байхдаа П.И.Чайковскийн "Евгений Онегин", А.Моцартын "Дон Жуан", Ж.Бизегийн "Кармен", Ж.Вердийн "Травиата", Ж.Пуччинийн "Богема",  Б.Дамдин­сүрэн­гийн "Учиртай гурван толгой", Б.Шаравын "Чингис хаан"  зэрэг томоохон дуурьд дүр бүтээж байсан билээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Э.Анхбаяр дэд байр эзэлжээ  
Үзсэн: 1259 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй