
Өдөр тутмын сонинуудын өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 15-ны өдрийн онцлох мэдээллийн тоймыг хүргэе
“ӨДРИЙН СОНИН”
Өдрийн сонины энэ дугаараас “2018 оны төсвийн орлого 7.2, зарлага 9.6, алдагдал нь 2.4 их наяд байхаар баталлаа”, “Б.Баярмагнай: Улс төрийн ажил юуны өмнө олон түмний дэмжлэгээр дүүрэн байх ёстой”, “Эрх баригчдын аархал, У.Хүрэлсүхийн зүхэл, Ц.Баярцогтын салаавч, С.Бямбацогтын сэлмээр үргэлжилсээр”, “Атмаан”, “Тэмээн гөрөөс хэмээх зэрлэг хавтгай байгаль дээр цөөрсөөр”, “Өгөөш хочит Таканоива А.Баасандоржийн ээлжит өгөөш нь Харүмафүжи Д.Бямбадорж болчихов уу”, “Биокомбинатыг Ц.Өлзийтогтох нараас аварья”, “Мэргэжилтэн бэлтгэхдээ бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэхээс дор шаардлага тавьж байна” зэрэг нийтлэлийг уншина уу.
“ӨНӨӨДӨР СОНИН”
Уг сонинд “Ирэх онд боловсролын салбарыг бордоно”, “Эрх ярьлан биш, эрхлүүлдэг газрыг олон болгоё”, “ЮНЕСКО-гийн түүхэн дэх хоёр дахь эмэгтэй удирдагч”, “Уул уурхайг хөгжүүлэхгүй байх уриалга гаргалаа”, “Адуунд элэглүүлсэн хүмүүний амьдрал”, “” нийтлэл, сурвалжлага нийтлэгджээ.
“ӨГЛӨӨНИЙ СОНИН”
Энэ сонинд “Төсвийн ерөнхийлөн захирагч нарын төсвийг харьцуулан танилцуулна уу”, “Аяга цуурсан ч эвлэдэггүй, амьгүй учраас”, “Цагдаад танхайрсан Ц.Баярцогт “Салаавч”-ынхаа хариуг авлаа”, “Тамирчдад олимпийн тэтгэлэг олголоо” зэрэг мэдээлэл багтжээ.
“ҮНДЭСНИЙ ШУУДАН”СОНИН
Дээрх сонинд “Нийгмийн халамжид анхаарал хандуулсан төсөв”, “С.Мөнхчулуун: Миний сонссоноор тоглоомон сэлэм гэсэн”, “Шинэ засгийн газрын анхны төсвийг М.Энхболд тулав”, “Ж. Бат-Эрдэнэ: Таван толгой, Гашуун сухайт чиглэлийн төмөр замд 400-500 сая ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай” зэрэг мэдээлэл багтсан байна.
“ЗУУНЫ МЭДЭЭ” СОНИН
Тус сонинд “Монголын ирээдүй хуулбарласан туршилтын золиос болох ёсгүй”, “Ж.Жанчив: Эрүүл мэндийн үйлчилгээг үнэгүйдүүлж болохгүй”, “Хүүхдийн зургаар хоолны жор зохионо”, “Азийн орноор хийсэн айлчлал нь өндөрлөв” нийтлэл багтжээ.
Сонины онцлох мэдээний тойм | ||
Үзсэн: 871 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.