Шууд Chart

Ц.Чулуунбат урлагт 45 жил зүтгэхдээ бий болгосон бүтээлээ тайлагнана

2017-11-15 10:48:15

“Харанга” хамтлагийн дуучин,  хөгжмийн зохиолч, Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Ц.Чулуунбат “Best of Chuka-45” тоглолтоо энэ сарын 21-нд фэйнүүддээ толилуулах гэж байна.  

Тэрбээр хөгжмийн урлагт зүтгээд 45 жил болж байгаа бөгөөд энэ хугацаанд олон сайхан дуу зохиож, амилуулснаа ийнхүү тайлагнах гэнэ.

Ц.Чулуунбат 2013 онд “Chuka & friends” содон аялгуу амьд тоглолтоо хийж байсан бол  2016 онд “Амьдралын бэлэг” рок попын уран бүтээлчидтэй хамтарч байсан билээ. Түүний тоглолтыг С.Чимгээ, Э.Ууганбаяр, Г.Анхбаяр нар хөтлөхөөр болжээ.

Урилгаар “Харанга”, “Камертон”, “Freezon” хамтлаг, Монгол Улсын гавьяат жүжигчин, поп хатагтай Б.Сарантуяа, дуучин, поп дива С.Наран, С.Сэрчмаа, Б.Баярцэцэг, Нагий and Бэнд нар The Corporate Hotel & Convention Centre-ийн танхимд цуглах нь ээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Ц.Чулуунбат урлагт 45 жил зүтгэхдээ бий болгосон бүтээлээ тайлагнана  
Үзсэн: 1160 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй