
Монгол Улсын төрөөс баримтлах соёлын бодлого, хууль, тогтоомжийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол үндэстний соёлын биет бус өвийн өвөрмөц төрөл–ерөөл магтаалыг хадгалж, хамгаалах, сэргээн хөгжүүлэх. Мөн хойч үедээ өвлүүлэн үлдээж, ерөөлч, магтаалчдыг алдаршуулах зорилгоор “Ерөөлч, магтаалчдын улсын VII уралдаан”-ыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар болон “Монголын Ерөөлч, Магтаалч нарын төв”-тэй хамтран Улаанбаатар хотноо амжилттай зохион байгууллаа.
Нээлтэнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын дарга Г.Эрдэнэбат, БСШУСЯ-ны Соёл, урлагийн бодлогын газрын дарга Н.Болд нар оролцсон юм.
Түүнчлэн Монгол Улсын ардын жүжигчин, соёлын гавьяат зүтгэлтэн, Хэл бичгийн ухааны доктор, Төрийн хан хуурч, ерөөлч, магтаалч Ц.Цэрэндорж хуурдаж нээлтийн арга хэмжээг эхлүүлэв.
Уралдаан хоёр үе шаттайгаар явагдсан бөгөөд эхний шат буюу ерөөлийн төрөлд 19 аймаг, долоон дүүргээс 31 ерөөлч, магтаалын төрөлд 28 иргэн оролцсон юм.
хоёрдугаар шатны уралдаанд ерөөл магтаалын төрөлд тур бүр 15 оролцогч шалгарч дараах авьяастнууд алт, мөнгө, хүрэл, тусгай байрын шагналын эзэд болов. Мөн БСШУСЯ-ны тэргүүний ардын авьяастан хүндэт тэмдэг болон нэрэмжит шагналаар шагнагдлаа.
Шагналтнууд
Ерөөлийн төрөлд:
1-р байр. Жаргалын Дагвасамба /Өмнөговь аймгийн Номгон сум/
2-р байр. Сугарын Мөнхжаргал /Орхон аймаг/
3-р байр. Даваасүрэнгийн Амарбаяр /Баянхонгор аймгийн Галуут сум/
Тусгай байр. Ишинноровын Мөнхбаяр /Завхан аймгийн Идэр сум/
Магтаалын төрөлд:
1-р байр. Жамсранжавын Мөнхбат /Улаанбаатар хотын БЗД/
2-р байр. Цэрэн-Очирын Дүйнхэрсүрэн /Дархан-Уул аймаг/
3-р байр. Чулуунбаатарын Эрдэнэбаатар /Улаанбаатар хот БГД/
Тусгай байр. Гомбын Намсрай /Увс аймгийн Өмнөговь сум/
Тэргүүний ардын авъяастан хүндэт тэмдэг
- Даваасүрэнгийн Амарбаяр /Баянхонгор аймгийн Галуут сум/
- Дамбын Золзаяа /Ховд аймгийн Чандман сум/
- Жавзмаагийн Пүрэвдорж /Хөвсгөл аймгийн Ханх сум/
- Чулуунбаатарын Эрдэнэбаатар /Дорноговь аймгийн Сайншанд сум/
Улсын их магтаалч Чулуунбатын нэрэмжит шагналыг түүний хүү магтаалч Эрдэнэбаатар магтаалын төрөлд оролцсон Б. Бат-Оршихид гардуулсан юм. Ерөөлч, магтаалчид энэ удаагийн уралдааны зохион байгуулалт, шүүгчдийн ажиллагааг сайшааж, цаашид төрөөс уг уралдааныг 2-3 жил тутам явуулж байх, язгуур соёлоо ур чадварын өндөр түвшинд өвлөсөн уламжлагчиддаа төрөөс жилд нэг удаа олгодог мөнгөн урамшууллыг тогтсон хугацаанд олгож байх, энэ уламжлагчдын албан ёсны тоог гаргах, нэмэх, сургалт явуулах зөвшөөрөл, орчин нөхцлийг бүрдүүлэх талд анхаарахыг хүслээ.
Ерөөлч, магтаалчдын улсын уралдаан боллоо | ||
Үзсэн: 1844 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.