Шууд Chart

"Адууны түүх" энэ сарын 24-нд нээлтээ хийнэ

2017-11-15 17:07:32

Оросын алдарт зохиолч Лев Толстойн мэндэлсний 190 жилийн ойг угтаж түүний "Холстомер" бүтээлээс сэдэвлэн бичсэн М.Розовскийн "Адууны түүх" Холстомер хэмээх хоёр бүлэгт жүжгийг Улсын драмын эрдмийн театрын тайзнаа тавих гэж байгаа билээ.

Тус жүжгийн гол дүр Холстомерд жүжигчин Ардын жүжигчин Г.Мягмарнаран, жүжигчин С.Болд-Эрдэнэ, Э.Тодгэрэл нар тоглоно. Мөн хоёрдугаар бүрэлдэхүүнд жүжигчин Д.Баттөмөр, Б.Золжаргал, А.Чингүн нар тоглохоор болжээ.

Энэ сарын 24-ний өдөр нээлтээ хийх тус жүжгийн ерөнхий найруулагчаар УГЗ Б.Баатар, хөгжмийн зохиолчоор УГЗ Б.Бямбабаяр, ерөнхий зураачаар О.Баярмагнай ажиллалаа.

Адууны амьдралаар хүмүүний мөн чанар, амьдралын утга учрыг ёгтлон харуулж "тархи амрах" агшинг эс олгох энэ бүтээл үзсэн хүнд нэгийг бодуулж, хоёрыг тунгааж үлдээх нь дамжиггүй билээ.

"Холстомер" хэмээх энэхүү бүтээлийг туурвихдаа Лев Толстой 30 жилийн амьдралаа зориулсан гэдэг. Тэр хэрээр ч эл бүтээл "Дайн ба энх", "Анна Каренина" зохиолуудаас нь дутахааргүй алдартай. Зөвхөн урт удаан хугацаанд бичигдсэн гэдгээрээ бус харин унших тусам улам гүнд нь уусан шингэж бодол эргэцүүллийн ертөнцөд оюун санаа, сэтгэл зүрх, мөн чанараа дэнслэн үзэх орон зайг хэн хүнд нээж өгдгөөрөө тэр юм.

Энэхүү бүтээлээс сэдэвлэн Марк Розовскийн жүжгийн зохиол болгосон "Адууны түүх" жүжиг өнгөрсөн зууны 70-аад онд бүр тодруулбал 1975 онд Санкт-Петербургийн Драмын Эрдмийн театрын (Хуучнаар Горькийн нэрэмжит театр) тайзнаа найруулагч Георгий Александрович Товстоногов найруулгаар тайзны бүтээл болгосон бөгөөд уг бүтээлийн гол дүрийг Евгений Лебедев гайхалтайгаар урлан бүтээсэн нь тухайн цаг үеийн театр, урлаг шүүмж судлаачдыг уулга алдуулсан төдийгүй үзсэн үзэгчийн зүрх сэтгэлийг байлдан дагуулж тайзны урлагийн түүхэнд бас нэгэн "үзэгдэл" болж үлдэж чадсан гэдэг.

Адууны амьдралаар хүмүүний мөн чанар, амьдралын утга учрыг ёгтлон харуулж "тархи амрах" агшинг эс олгох энэ бүтээл үзсэн хүнд нэгийг бодуулж, хоёрыг тунгааж үлдээх нь дамжиггүй билээ.

НАЙРУУЛАГЧ: Б.Баатар УГЗ
ЕРӨНХИЙ ПРОДЮСЕР: Д.Цэрэнсамбуу УГЗ
УРАН САЙХНЫ УДИРДАГЧ: Н.Сувд ТС, АЖ
ОРЧУУЛАГЧ: Н.Пүрэвдагва
ЕРӨНХИЙ ЗУРААЧ: О.Баярмагнай
ХӨГЖМИЙН ЗОХИОЛЧ: Б.Бямбабаяр УГЗ
ХӨДӨЛГӨӨНИЙ НАЙРУУЛАГЧ: Г.Ган-Очир СТА
КОНСТРУКТОР ЗУРААЧ: Т.Алтан-Од
ТУСЛАХ НАЙРУУЛАГЧ: О.Итгэл

Дүрүүдэд:

1-Р БҮРЭЛДЭХҮҮН

Холстомер /гол дүрийн адуу/: Г.Мягмарнаран-С.Болд-Эрдэнэ-Э.Тодгэрэл
Серпуховский ванд: М.Түвшинхүү
Вязопуриха: С.Сарантуяа – М.Тогтохжаргал

2-Р БҮРЭЛДЭХҮҮН

Холстомер: Д.Баттөмөр-Б.Золжаргал-А.Чингүн
Серпуховский ван: Б.Жаргалсайхан
Вязопуриха: Г.Урнаа – Д.Асардарь

Матье, бас Мари: Ж.Оюундарь-Ц.Аззаяа
Офицер:Б.Шинэбаяр
Бобринский: Ц.Төгсбилэгт
Феофан мөн тэрчлэн Фриц: Р.Адъяабаатар
Васька: Ж.Пүрэвдорж /Ц.Төгсбилэгт
Агтчин:А.Очирбат-Ц.Жаргалсайхан
Найрал дуучид, адуун сүрэгт нийт уран бүтээлчид.

Нийтэлсэн: У.Баярсайхан

"Адууны түүх" энэ сарын 24-нд нээлтээ хийнэ  
Үзсэн: 2465 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй