Шууд Chart

Сонины онцлох мэдээний тойм

2017-11-16 09:04:57

Өдөр тутмын зарим сонинд өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 16-нд нийтлэгдсэн зарим онцлог мэдээлэлийг уншигч танаа хүргэе.

"ӨНӨӨДӨР" СОНИН

Тус сонины өнөөдрийн дугаарт “Нийслэлийн ИТХ-д тарахаас өөр гарц байна уу”, “Би цааш нь юм ярих уу, хэрэггүй юу”, “Хөдөлмөрийн зах зээлийг самрагч түр сургалтын төвүүд”, “Л.Энхрийлэн: Д.Сумъяа эгч шиг бөх болж, эмээ, багш хоёрыгоо баярлуулахыг хүсдэг” зэрэг мэдээлэл нийтлэгджээ.

“ӨДРИЙН СОНИН”

Уг сонины энэ өдрийн дугаарт “Монгол Улсын эдийн засаг энэ оны эхний есөн сард 5.8 хувиар өсчээ”, “Ч.Содбаатар: Ирэх онд зээлийн хүүг бууруулах чиглэлээр дорвитой арга хэмжээ авч эхэлнэ”, “Маргаан дагуулсан Б.Хурцыг Элчин сайдаар томилохыг байнгын хороо дэмжлээ”, “Эдийн засгийн коридор Монголд ашигтай юу”, “Чингисийн Иридиум ураг”, “Д.Энхбат: Б.Хурц надаас хувийн өс хонзонгоо авч, гэмт хэрэгтэн болгосон”, “Ж.Лхамхүү: Хүмүүс драмын жүжгийн тасалбарыг бүтэн жилээр нь захиалаад авчихдаг байлаа”, “Баян-Алгийн төвд байгуулагдсан Гэр дуган энэ сарын 19-нд нээлтээ хийхээр болжээ” зэрэг сурвалжлага, нийтлэл, ярилцлага багтсан байна.

"ҮНДЭСНИЙ ШУУДАН" СОНИН

"Үндэсний шуудан" сонины өнөөдрийн дугаараас “Итгэл найдвар хамгийн сүүлд бөхдөг. Тиймээс үгээр бүү наад”, “Д.Ариунболд: Эрдэнэс-Тавантолгойн хувьцаа эргэлтэд ороход ойртож байна”, “Ж.Батзандан: МАН-ынхан та нар Б.Хурцаас уучлал гуй”, “Л.Болд: Зарчим ярихаар харлуулж, гүтгэж байна”, “Боолын худалдаа цэцэглэлээ”, “Сүмогийн 70 дахь аварга Харүмафүжи албан ёсоор уучлалт гуйлаа” гэх мэт ярилцлага, сурвалжлагыг уншаарай.

"ЗУУНЫ МЭДЭЭ" СОНИН

Тус сонины өнөөдрийн дугаарт “Монгол дархлааны мөхөл буюу ураг холбох аюул”, “Н.Түвшинбаяр: Энэ их итгэл найдварыг дааж явах үүрэг надад оногдлоо”, “Дуудлагын түргэн тусламж нууц бизнес болжээ”, “Боловсролын санхүүжилт бүү гацаасай” зэрэг ярилцлага, нийтлэл гарчээ.  

"ӨГЛӨӨНИЙ СОНИН”

Дээрх сонины өнөөдрийн дугаарт “Л.Болд Зэвсгийн наймаа гэх асуудлаар дэлгэрэнгүй тайлбар өглөө”, “Сэлэм эргүүлэгчийг хар тамхины хэргээр саатуулжээ”, “Ерөнхий сайд У.Хүрэлсүх: Хотын бүх айлыг эрчим хүчээр хангана”, “Д.Сумъяабазар: Нүүрсний богинын тээврийг худалдаанд ашиглана, эдийн засгийн үр дүнтэй” гэх мэт мэдээлэл багтсан байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Сонины онцлох мэдээний тойм  
Үзсэн: 935 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй