
“Хятадын соёлын өдөр, Си Чуань түүх үзэсгэлэнг өчигдөр Төв аймгийн засаг даргын тамгын газарт зохион байгууллаа. Үзэсгэлэнд БНХАУ-ын соёлын биет бус өвийг харуулсан гайхамшигтай бүтээлүүдийг дэлгэн тавьсан нь олны анхааарлыг татаж байсан юм.
Хятад, Монгол хоёр улсын ард түмний соёлын харилцаа нөхөрлөлийг гүнзгийрүүлэх, хамтын ажиллагааны эв найрамдлыг батжуулах, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын Яам, Улаанбаатар дахь Хятадын Соёлын төв болон Төв аймгийн Засаг даргын Тамгын газар хамтран дээрх үзэсгэлэнг зохион байгуулсан юм.
Үүнд Хятадын соёлын биет бус өвийг харуулсан гайхамшигтай бүтээлүүд дэлгэгдэн олны хүртээл боллоо.
Мөн тус улсын уран бүтээлчид сүүдэр ший жүжгийн хэсгээс тоглож багтай үзүүлбэрийг үзүүлсэн юм. Энэ удаагийн арга хэмжээ ирэх онд зохион байгуулагдах хоёр талын хамтарсан соёлын наадмыг амжилттай зохион байгуулахад дөхөм болж байгаа гэж төлөөлөгчид онцолж байсан юм.
Түүнчлэн Монгол улсад суугаа Элчин Сайдын яамны Соёлын зөвлөх Ли Вэй,
Төв аймгийн Засаг дарга Ж.Батжаргал, Улаанбаатар хот дахь Хятадын соёлын төвийн дарга с Н.Хасбагана нар соёлын салбарын харилцааг өргөжүүлэх, хамтран ажиллах, болон “Хятадын соёлын наадам”-ыг 2018 оны зургадугаар сард хамтран зохион байгуулах ажлын гэрээнд гарын үсэг зурлаа.
Монгол туургатан театрын болон Хятадын уран бүтээлчдийн хамтарсан урлагийн тоглолтыг тус өдөр Монгол туургатан театрт зохион байгуулна гэдгээ зохион байгуулагчид хэлж байлаа.
БНХАУ-ын соёлын өдөрТөв аймагт болов | ||
Үзсэн: 1147 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.